УИХ-ын чуулган долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт хуралддаг. Харин өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүйгээс чуулган хуралдаж чадаагүй. Өнөөдөр мөн л ирц бүрдэхгүй байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах, ЖДҮХСантай холбоотой асуудал, Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг дөрвөн журам батлах ёстойг УИХ-ын дарга хэллээ.
Ирцийн тухайд УИХ-ын дарга М.Энхболд “Засгийн газрын гишүүд танхимд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдаж чадахгүй байна. 10:00 цагаас хойш хүлээлээ” гээд хуралдаа орж ирээгүй гишүүдийн нэрийг дуудав.
3 comments
Засгийн газраа огцруулаад дан дээлтэй мэргэжлийн ЖДҮ өвчтин тусчихааргүй ёс зүйтэй хүмүүс томилоо
Өнөөдрөөс гайгүй бөх шиг уяа,олс эсвэл гинжээр баглаж авахгүй бол маргаашнаас олон хүн чирэх нь байна шүү дээ.УИХ дарга минь
chi eeree zail aa!!!nobsiin MU obogtoon holdood egeech?Bolohgyi bol ard tymen bosno?Chamaig zailuulna!cheberlene!ok!!!