nic-mcs.jpg

2018-12-06 14:06
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны III хуралдаан өчигдөр (2018.12.05) болж дараах гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд: 1. “Таван богд кашмер” ХХК, “Ти Би Шэйр” ХХК болон “Эф Си Ай” ХХК-ийн нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах, 2. Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, 3. Хийжүүлсэн […]

gunbileg.jpg

2018-12-06 13:51
Улсын Их Хурлын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Их Хурлын даргыг огцруулах талаар хуульд хэрхэн заасан байдаг талаар тайлбар, мэдээлэл өглөө. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө огцруулж, чөлөөлж болно” гэж […]

emneleg-1.jpg

2018-12-06 13:48
Томуу, томуу, төст өвчний улирлын үед дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны ачаалал аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл дээд хэмжээнд хүрдэг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” 346 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамжаар батлагдсан “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан […]

bat-erdene-j.jpg

2018-12-06 13:46
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Алт бол ард түмний өмч. Ард түмэндээ очих ганц зам нь юу вэ? Энэ бол татвар. Тиймээс энэ өмчийг хуваалцахын тулд татвараа нэмэх ёстой. Монгол Улс шиг алтан дээр 2.5-хан хувийн татвар авдаг улс […]

chuulganii-tanhim.jpg

2018-12-06 12:47
УИХ-ын чуулганы хурлыг бойкотолж, УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй нэр бүхий гишүүдийн эсэргүүцэл чуулганы танхимд үргэлжилсэн. Харин ХХААХҮС-ын томилгооны асуудлыг хойшлуулахаар болсны дараа УИХ-ын дарга тухайн гишүүдтэй уулзахаар танхимаас гарч өрөөндөө дагуулж орсон талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс одоо УИХ-ын чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт […]

uih-boikot.jpg

2018-12-06 12:24
УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцортол хуралдаанд суухгүй хэмээн суулт зарласан. Улмаар “УИХ-ын дарга М.Энхболд  огцор, М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичгийг өргөн барив. ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх үеэр суулт зарласан дөрвөн гишүүн чуулганы танхимд орж ирж УИХ-ын даргын өмнө зогслоо.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргав. Мөн УИХ-ыг бойкотолсон […]

selem-byambatsogt.jpg

2018-12-06 11:42
Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан нь тэр үедээ нэлээд шуугиан дэгдээсэн. Тэгвэл сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогтыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар […]

selbe-goliin-eh.jpg

2018-12-06 11:27
Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр НИТХ-ын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. Уг нутгийг […]

toollogo.jpg

2018-12-06 11:12
Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг. Энэ дагуу 2018 оны мал тооллого маргааш эхэлнэ. Мал тооллогыг зохион байгуулах улсын комисс байгуулагдан бэлтгэл ажлаа бүрэн хангаад байгаа ажээ. Өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн мал тооллогооор Монгол Улсын хэмжээнд нийт 66 218 959 толгой мал […]

suult.jpg

2018-12-06 11:00
УИХ-ын дарга М.Энхболдыг УИХ-ын чуулганы хуралдаан удирдахыг эсэргүүцэж бойкотоо үргэлжлүүлнэ гэдгээ зарим гишүүд мэдэгдээд байсан юм. Энэ дагуу нэр бүхий гишүүдийн бойкот үргэлжлилж тэд суулт зарлалаа. УИХ-ын гишүүн Х.Оюунбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы танхимын үүдэнд суулт зарлаж байна. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол хуралдаа суухгүй гэж мэдэгдлээ.