УИХ-ын дарга суулт зарласан гишүүдтэй уулзаж байна

2018-12-06 12:471min0
chuulganii tanhim

УИХ-ын чуулганы хурлыг бойкотолж, УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй нэр бүхий гишүүдийн эсэргүүцэл чуулганы танхимд үргэлжилсэн. Харин ХХААХҮС-ын томилгооны асуудлыг хойшлуулахаар болсны дараа УИХ-ын дарга тухайн гишүүдтэй уулзахаар танхимаас гарч өрөөндөө дагуулж орсон талаар эх сурвалж мэдээллээ.

Тиймээс одоо УИХ-ын чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй