2018-10-05 09:54
Төрийн ордны баруун хаалганд 09:00 цагаас “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна. Монголын үндэсний номын санд 09:00 цагаас Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Төрийн ордонд 10:00 цагаас УИХ-ын чуулган […]










