Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн өнөөдөр “Оюутолгой” компанийн үүдэнд хэвлэлийн бага хурал хийлээ. Монгол Улсыг маш их хэмжээний өрөнд оруулсан тус компанийнхан логогоо аваад хаячихсан, ирээдүйд цөмийн хог хаягдал авчирч булах, эсвэл атомын цахилгаан станц барих гэж байж болзошгүй хэмээн хардаж буйгаа илэрхийлж тус хөдөлгөөнийнхөн энд хэвлэлийн хурал хийдэг. Оюутолгойн ордыг Өмнөд Африкт банкны барьцаанд хадгалуулаад зугатах гэж байгаа зэрэг ноцтой баримтуудыг дэлгэдэг тус хөдөлгөөнийнхөн маргааш өглөө Төрийн ордны баруун хаалган дээр тайван жагсаал хийнэ. Одоогоор тэдний үйл ажиллагааг дэмжиж 10 мянган хүн гарын үсэг зураад байгаа юм. Харин тэднээс 100 хүн дээрх асуултад албан ёсоор хариулт өгөхгүй бол өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна.
1 comment
Моннис цамхагт байрлах “Оюутолгой” компанид хэдэн Монгол залуус ажилладаг. Тэд өндөр цалин авч Монголын эсрэг материал бэлтгэж байдаг юм. Тэдний ажлыг нэг бүрчлэн шалгаж яаралтай өөррчлөн заримд нь зохих шийтгэл ноогдуулах хэрэгтэй.