Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэг хахууль авсан гэх шалтгаанаар саатуулсан байна. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн шөнө ээлжит баривчилгаагааг явуулжээ.
Тус сургуулийн захирал нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан нь нотлогдсон байна. Өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь барьсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж.