Төрийн ордны баруун хаалганд 09:00 цагаас
“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.
Монголын үндэсний номын санд 09:00 цагаас
Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Төрийн ордонд 10:00 цагаас
УИХ-ын чуулган хуралдана.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10:00 цагаас
“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний үр дүнгээ танилцуулна.
Монголын үндэсний музейд 10:30 цагаас
ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Засгийн газрын XI байранд 11:00 цагаас
“Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” зөвлөгөөн болно.
“Интерном” номын дэлгүүрт 11:00 цагаас
“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос эрхлэн гаргасан “МАНЛАЙЛЛЫН ТҮҮЧЭЭ” номын нээлт болно.
Тээврийн цагдаагийн албанд 11:00 цагаас
“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
“ЭСК” төвд 12:00 цагаас
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнийн “Хог хаягдлын менежмент” номын нээлт болно.
Сонсголонгийн зам (ДЦС 4 рүү эргэх уулзвар)-д 12:30 цагаас
Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно.
Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуульд 13:00 цагаас
Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шав тавих ёслол болно. “
Корпорейт” зочид буудалд 13:20 цагаас
Монголын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно.
“Туушин” зочид буудалд 14:00 цагаас
Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хурал болно.
МУИС-ийн Номын санд 14:00 цагаас
“МУИС-ийн профессорын эрдмийн өв” гурван боть номын нээлт болно.