geree-1.jpg

2018-10-10 11:46
Харь гаригийнхан байдаг, байдаггүй тухай яриа эртнээс нааш хүн төрөлхтөний нэг чухал маргааны сэдэв байсаар ирсэн. Тэгвэл харь гаригийнхан жинхнээсээ байдгаар барахгүй ЗХУ, АНУ зэрэг хүчирхэг гүрнүүд тэдэнтэй холбоо тогтоох оролдлогыг эртнээс хийж байсан тухай сонирхолтой мэдээллийг Америкийн нэгэн сэтгүүлч өөрийн блог дээрээ бичжээ. Эндрю хэмээх сэтгүүлч мэргэжилтэй залуугийн бичсэнээр америкчууд түүхэндээ хоёр ч удаа […]

1-36-1.jpg

2018-10-10 11:40
Ээжээ бурхан миний гурван хүслийг биелүүлье гэвэл би “Аав таныг зодохгүй, архи уухгүй, бүгдээрээ хамт амьдардаг байгаасай гэж хүснэ/ Нэгэн хүүгийн энэ хүсэл биелүүлэхэд амархан мэт боловч Н.Уянмөнх бүсгүйн хувьд сэтгэл сэртхийлгэж, баллуурдаад арилгачихмаар амьдралын дурсамжтай нь холбогддог учир хэзээ ч биелэгдэшгүй хүсэл болчихоод байгаа юм. Аав, ээжийн эрх танхил охин анхны хайртайгаа учирч амьдрал […]

ohin-1.jpg

2018-10-10 11:34
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп охин Иванкагаа НҮБ-д ажилд оруулах гэсэн боловч чадсангүй. Энэ тухайгаа ерөнхийлөгч олон нийтээс нуулгүй “Уг нь энэ албан тушаалд Иванка гайхалтай тохирч байсан. Даанч ашиг сонирхлын зөрчилтэй болчих гээд байгаа тул яалтай билээ” гэж хэмээн жиргэжээ. АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгч Никки Хейлигийн байрыг эзлэх боломжтой хүмүүсийн тоонд охиноо оруулж нэрлэсэн байна. […]

zzzzzzz.jpg

2018-10-10 11:21
Яг 10 хоногийн өмнө мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжигийн зодог тайлах ёслол болсон. Энэхүү арга хэмжээний дараа тэрбээр “Харүмафүжи” гэх нэрээрээ Токио хотноо хамгийн сүүлийн удаа хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе. -Зодог тайлсан одоогийн сэтгэл ямар байна вэ? -18 жил маш хурдан өнгөрсөн. Харамсах зүйлгүй 18 жил байлаа гэдгээ дахин […]

huuhed-2.jpg

2018-10-10 10:56
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Гэвч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд АН-ын бүлгийн 2019 оны төсвийн төслөөс авсан завсарлагын хугацаа дууссаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр тухайн хуулийн төслүүдийг дараагийн долоо хоногт хэлэлцэхээр болж байна. Хэлэлцүүлэг нь хойшилсон төслүүдээс […]

er.jpg

2018-10-10 10:18
Туркийн Мармарис хотын үнэт эдлэлийн дэлгүүрт орж ирсэн Ирландын нэгэн жуулчин эр 35 мянган еврогийн үнэ бүхий алмаазан шигтгээтэй бөгжийг залгижээ. 54 настай тэрбээр дэлгүүрт орж ирээд ганцаараа ажиллаж байсан худалдагч бүсгүйгээс бөгжийг үзэхээр авангуутаа шууд залгисан байна. Ирланд жуулчин буруугаа хүлээхгүй байсан боловч хяналтын камерын бичлэгийг үзсэн цагдаа нар түүнийг баривчилжээ. Ингээд буруутай этгээдэд […]

hani-1.jpg

2018-10-10 09:56
Яруу найрагч Р.Эмүжин охид эмэгтэйчүүдэд хандан үе үе ухаарлын үгс илгээдэг нэгэн. Аз жаргалтай байхын үндэс нь гоё сайхан бүхнийг эдэлж хэрэглэх хүслээр хязгаарлагддаг бүсгүйчүүдэд хандан тэрээр: Хэрэггүй ээ, хүүхнүүд ээ… Монгол гэрийн хаяанд можийтол зогсож байгаад хэдэн үг хэлчих үү? 1. Эр нөхөр чинь гүзээгээ дааж ядан, халтар өмдтэй, хазгай захтай цамцтай аахилж явахад […]

nom.jpg

2018-10-10 09:42
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар (2018.10.09) бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, түрээсийн орон сууцны тоог нэмэх хөтөлбөрийн хүрээнд өрнөж буй, Яармагийн спорт цогцолборын орчмын барилгажуулалтын төсөлд өөрчлөлт орууллаа. 2.2 га талбайд хийх эл бүтээн байгуулалтын үр дүнд 198 айлаар орон сууцанд орох байв. Тэгвэл шинэ төлөвлөлтөөр орон сууцны тоог 768 болгож, цэцэрлэг, сургууль барих гэнэ. […]

06.jpg

2018-10-10 09:31
Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын 1. Буд гараг. Билгийн тооллын 1. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Огторгуй Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, […]

birus.jpg

2018-10-10 09:14
Энэтхэгийн баруун хэсгээр “Зика” вирус дахин тархжээ. “Зика” вирус нь анх 1947 онд Угандад илэрсэн боловч саяхныг хүртэл хүнд аюулгүйд тооцогддог байв. 2015 онд уг вирус Африк, Азиас Өмнөд Америкт тархсаны дараа тив даяар маш түргэн хурдацтай тархжээ. Халдвар шумууланд хазуулснаар дамждаг байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн нөхцөл байдлыг хянаж, тусгаарлан […]