Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Үнэт эдлэлийн дэлгүүрээс Ирланд эр алмаазан бөгж хулгайлж залгижээ – updown.mn

Үнэт эдлэлийн дэлгүүрээс Ирланд эр алмаазан бөгж хулгайлж залгижээ

Туркийн Мармарис хотын үнэт эдлэлийн дэлгүүрт орж ирсэн Ирландын нэгэн жуулчин эр 35 мянган еврогийн үнэ бүхий алмаазан шигтгээтэй бөгжийг залгижээ.

54 настай тэрбээр дэлгүүрт орж ирээд ганцаараа ажиллаж байсан худалдагч бүсгүйгээс бөгжийг үзэхээр авангуутаа шууд залгисан байна. Ирланд жуулчин буруугаа хүлээхгүй байсан боловч хяналтын камерын бичлэгийг үзсэн цагдаа нар түүнийг баривчилжээ.

Ингээд буруутай этгээдэд мэс засал хийснээр бөгжийг гарган авч, эзэнд нь эргүүлэн өгчээ. Ирланд эр өөрийн энэхүү хачирхалтай үйлдлийг тайлбарлахдаа, түүний эхнэр нь Ирландад автомашины ослоор нас барж, хуримын бөгж нь алга болсон тухай ярьсан байна. “Гоёл чимэглэлийн дэлгүүрт орох бүртээ би эхнэрээ дурсан санадаг, энэ үед гоёлын зүйлсийг авах гэсэн хүсэл маш ихээр төрдөг” гэж тэрбээр ярьжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн