АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп охин Иванкагаа НҮБ-д ажилд оруулах гэсэн боловч чадсангүй. Энэ тухайгаа ерөнхийлөгч олон нийтээс нуулгүй “Уг нь энэ албан тушаалд Иванка гайхалтай тохирч байсан. Даанч ашиг сонирхлын зөрчилтэй болчих гээд байгаа тул яалтай билээ” гэж хэмээн жиргэжээ.
АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгч Никки Хейлигийн байрыг эзлэх боломжтой хүмүүсийн тоонд охиноо оруулж нэрлэсэн байна. Энэхүү томилгоонд Ерөнхийлөгч шууд оролцдог, мөн Ники Хейлийг өөрөө огцруулж байгаа тул яаж ч чадахгүй байгаа аж. НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Ники Хейлиг огцруулж байгаагаа Д.Трамп өчигдөр олон нийтэд зарласан бөгөөд энэ нь маш гэнэтийн шийдвэр болсон юм.
“Си Эн Эн” телевизийн мэдээлснээр, Ники Хейли нь The New York Times сонинд Д.Трампын бодлогыг шүүмжилсэн буланг хөтөлдөг 13 авторын нэг тул халагдсан байх магадлал өндөр аж.