Энэтхэгийн баруун хэсгээр “Зика” вирус дахин тархжээ. “Зика” вирус нь анх 1947 онд Угандад илэрсэн боловч саяхныг хүртэл хүнд аюулгүйд тооцогддог байв. 2015 онд уг вирус Африк, Азиас Өмнөд Америкт тархсаны дараа тив даяар маш түргэн хурдацтай тархжээ. Халдвар шумууланд хазуулснаар дамждаг байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн нөхцөл байдлыг хянаж, тусгаарлан хэвтүүлээд байгаа аж. Халдварын тохиолдлууд Жайпур хотоос илэрсэн байна. “Зика” вирус нь халуун орны кусаки гэх шумуулаар дамжин тархдаг аж. Уг вирусийн халдвар авсан хүн өндөр халуурч, арьсан дээр нь юм тууран булчин, үе мөч, толгой нь хүчтэй өвддөг.