2018-10-23 09:06
Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налах, Багахангай дүүрэгт нийт 24 байршлын газрыг худалдана. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарын хурлын зааланд нээлттэйгээр явагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ны […]










