2016 оны аравдугаар сарын 15-нд “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хамгийн түрүүнд тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж эхэлсэн билээ. Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн түүнийг буруутгаснаас хойш хоёр жил болох нь.
Энэ хугацаанд маш их мөнгөн дүнтэй хэд хэдэн үйлдэлд түүнийг холбогдуулан яллагдагчаар татсан ч хэрэг нь шийдэгдэлгүй сураг алдрав. Мэдээж санхүүгийн гэмт хэргийг шалгахад их хугацаа, шинжилгээний дүгнэлт гаргуулах гээд ажиллагаа ихтэй. Энэ бүхнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн прокурорын хяналт дор хийж эхнээс нь дуусгасан юм билээ.
Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргасан нэг бус тендерт Эрчим хүчний яамны сайд байсан М.Сономпил холбогдсон. Нэг нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, 264 сая төгрөгийн хахууль авсан үйлдэл. ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендер зарласан аж. Үүнд нь “Хотгор зам” ХХК-ийг ялуулсан бөгөөд М.Сономпил яамныхандаа нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийн үүсгэн байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар дээрх хэмжээний төгрөг хахуульд авсан нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогдсон байна.
Мөн эрх мэдэл албан тушаалаа урвуулж өмнөд хөршийн компанид давуу байдал олгосон гэж М.Сономпилийг буруутгасныг уншигчид санаж буй биз ээ. БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпорац” компанийнханд давуу байдал олгохын сацуу тендерт анх ирүүлсэн үнийг нэмэгдүүлсэн аж. Тус компанийнхан “Амгалан” дулааны станцыг 60 сая ам.доллароор барьж ашиглалтад оруулах үнийн санал өгсөн юм билээ. Гэвч гэрээ байгуулах явцад үнийн дүнг 75.9 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн нь батлагдсан аж. Улмаар М.Сономпилийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн боловч сураг алдарчээ.
Эх сурвалж: Д.ДАЙЧИН
Unuudur.mn
6 comments
Энэ бол бага мөнгө учир хуулийнхан хав даржээ. Нүд улаан мөнгө цагаан.
Yasan idej hanadaggyu bayajij hanadaggyu shunal wee yalanguya ardchilsan naminhaan sonompilee gedes chin hagarch tamd ochino shu
said bx xugatsaand n 120 iin barij bgaa baishin gerliin xurdaar bosson doo
60 тэрбумын асуудлаа шийдэхгүй бол монголд авилга ариоахгүй.
МАН, АН-ын угшилтай томоохон компаний эздийг хамгаалдаг шүүхийн тогтолцоо байгаа юм бишүү. Үүнийг тогтоох эрх мэдэлтэй байгууллага Монголд үгүй байхаа. Сүлжилдсэн хуудуутай тогтолцоо. УИХ-ын Баяр, Баярцогт, Гарамгайбаатар, Сономпил … гэх мэт хэрэг юу болсон гэвэл нотолж чадсангүй л гэнэ дээ.
прокурорын бузарууд авилга аваад хэрэг дарчихдаг сурсан ажлаа л хииждээ