Untitled-1-2.jpg

2018-10-24 14:11
Focus2move судалгааны агентлаг дэлхийн хамгийн их худалдаалагддаг автомашинуудын рейтингийн жагсаалтыг шинэчилжээ. Шинжээчдийн мэдээллээс үзэхэд 2018 оны дүнгээр үнэмлэхүй бестселлерээр Японы домогт Toyota Corolla тодорсон байна. Зөвхөн 1-7 дугаар сард энэ маркийн автомашинаас 816 748 ширхэг зарагдсан нь өнгөрсөн жилийнхээс 3,4%-иар буурсан үзүүлэлт ч уг машин олон жил дараалан хамгийн их зарагдсан автомашины тоогоор тэргүүлэх байр […]

zam-3.jpg

2018-10-24 13:18
Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7 хороо, далан давхрын урд талын авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдсан 1.2 км авто зам, тус дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто машины зогсоолын талбайн газрыг […]

Untitled1_20181024011119.jpg

2018-10-24 13:16
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar.mn” системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шат дараатайгаар шинээр хэрэглээнд нэвтрүүлж байна. Тухайлбал, төлбөртэй зогсоолын талаарх мэдээллийг цахимаар болон аппликэйшнаар харуулах боломжтой үйлчилгээг шинээр оруулжээ. Иргэн та гар утсаа ашиглан хотын төлбөртэй зогсоол, үнэ тариф болон үйлчилгээ үзүүлэгч иргэн аж ахуйн нэгжийн мэдээллийг газрын […]

Untitled-2.jpg

2018-10-24 13:10
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Ангараг гараг дээрх ус нян амьдрахад төдийгүй олон эст амьтад амьдрахад тохиромжтой хангалттай хэмжээний хүчилтөрөгчтэй тул амьдрал бий болгоход бараг тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хөрсний химийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Ангараг гарагт агаарын даралт бараг байхгүй ч гадаргуу дээрх усанд хангалттай хэмжээний хүчилтөрөгч байгаа нь ил болжээ. Эрдэмтэд Mars […]

ew.jpg

2018-10-24 13:10
Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцлоо. Үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Уг машин нь өөрийгөө […]

iiiiiiiiiii.jpg

2018-10-24 12:50
Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт аравдугаар сарын 2-нд очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггигийн цогцсыг Саудын Арабын консулын гэрийн цэцэрлэгийн хашаан дахь худгаас олсон тухай Английн “Sky news” телевиз мэдээлжээ. Цогцсыг мөчлөн хувааж, нүүрийг нь сийчсэн байсан гэв. Туркийн ерөнхийлөгч Эрдоган тус хэрэг зохион байгуулалттай аллага гэж үзэж байгаагаа дахин онцлоод хэрэгт […]

bulgantuya.jpg

2018-10-24 12:47
МАН-ын залуучуудын байгууллага НАМЗХ-ын тэргүүн өөрчлөгдөх сураг сонсогдож эхэллээ. 20 гаруй жил улстөрийн албан тушаалын гишгүүр болж ирсэн тус намын залуучуудын байгууллагын тэргүүний суудлыг МАН доторх фракцууд аль аль нь алдахгүйг хичээж байгаа гэнэ. Туршлагаас харахад залуучууд энэ байгууллагын хаалгаар орж ирээд НАМЗХ-ын Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч болмогцоо хэдхэн жилийн дараа УИХ-ын гишүүн, дэд сайд […]

harwalt.jpg

2018-10-24 12:36
Цус харвах өвчин Монголд ихсэж, залуужиж байгааг мэргэжлийн эмч нар онцолж ярьдаг. Ингэснээр ид ажиллаж, хөдөлмөрлөх насандаа залуус харваж, группийн, бусдын асаргааны хүн болж хувирдаг нь харамсалтай. Цусны даралт ихсэх, чихрийн шижин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, бөөрний эмгэг гээд олон төрлийн суурь өвчин хүндэрсээр цус харвалтаар төгсөх нь бий. Тархины цус харвалт нь нийт өвчлөлөөс тахир дутуу […]

hagalgaa.jpg

2018-10-24 12:24
АНУ-ын зүүн нутагт оршдог Балтимор хотын оршин суугчид болох эгч дүү ихэрт хүйс солих мэс заслыг нэгэн зэрэг хийсэн тухай “Daily Mail” сонин мэдээлжээ. Хорин гурван настай Жеклин болон Женнифер Грейф христосын шажны хуучныг баримтлагч санваартны гэр бүлд төрсөн байна. Тэдний ярьснаар, хүүхэд байхаасаа л эрэгтэй болохыг хүсдэг байсан боловч энэ талаараа бие биедээ ч […]