АНУ-ын зүүн нутагт оршдог Балтимор хотын оршин суугчид болох эгч дүү ихэрт хүйс солих мэс заслыг нэгэн зэрэг хийсэн тухай “Daily Mail” сонин мэдээлжээ.
Хорин гурван настай Жеклин болон Женнифер Грейф христосын шажны хуучныг баримтлагч санваартны гэр бүлд төрсөн байна. Тэдний ярьснаар, хүүхэд байхаасаа л эрэгтэй болохыг хүсдэг байсан боловч энэ талаараа бие биедээ ч ярихаас айдаг байжээ.
Эгч дүүс 18 настайдаа өөрсдийгөө трансжендер гэж мэдэгдэж, нэрээ Жек, Жейс болгон өөрчилсөн байна. Тэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас тестостерон /эрэгтэй хүний бэлгийн даавар/ хэрэглэж эхэлсэн бөгөөд харин дараа нь хөхөө авахуулах мэс засал хийлгэжээ.
Жек хотын цагдаагийн даргын туслах хийдэг байна. Тэрбээр урьд өмнө байгаагүйгээр аз жаргалтай байгаа боловч хотын зарим хүмүүс түүнийг ихэрийнх нь хамт эрэгтэй гэж хүлээж авахгүй байгаа тухайгаа ярьжээ. Харин Жейс хэрэв ихэр нь ийм зоригтой алхам хийхийг дэмжээгүй бол шийдвэр гаргаж чадахгүй байснаа хэлжээ.
1 comment
ийм балай мэдээлэл битгий гаргаач,,,,,,,,бид хүйсээ солиулахгүй