Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Авто зах зээлийн бестселлерүүд – updown.mn

Авто зах зээлийн бестселлерүүд

Focus2move судалгааны агентлаг дэлхийн хамгийн их худалдаалагддаг автомашинуудын рейтингийн жагсаалтыг шинэчилжээ. Шинжээчдийн мэдээллээс үзэхэд 2018 оны дүнгээр үнэмлэхүй бестселлерээр Японы домогт Toyota Corolla тодорсон байна. Зөвхөн 1-7 дугаар сард энэ маркийн автомашинаас 816 748 ширхэг зарагдсан нь өнгөрсөн жилийнхээс 3,4%-иар буурсан үзүүлэлт ч уг машин олон жил дараалан хамгийн их зарагдсан автомашины тоогоор тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа юм.
Түүний араас Ford F-Series оржээ. Америк, Канадын зах зээл дээр хамгийн алдартай уг машин 722 566 нэгж (өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7,3%-иар өссөн үзүүлэлт) зарагдсан нь гайхалтай үр дүн.
Харин гуравдугаар байрт ширүүхэн өрсөлдөөн явагджээ. Европын бестселлер болох Volkswagen Golf алдарт Honda Civic, дэлхий дахинаа эрэлт ихтэй Toyota RAV4 жижиг оврын жийптэй өрсөлджээ.
Нэмж хэлэхэд Golf загвар 572 772 ширхэг зарагдсан үр дүнгээрээ гайхуулсан бол RAV4 561 601, Honda Civic 563 333 нэгж зарагдсан байна.

Эх сурвалж: Focus2move

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн