Нийгэм

Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ

Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт шинээр тавигдах хоёр авто замын бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7 хороо, далан давхрын урд талын авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдсан 1.2 км авто зам, тус дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто машины зогсоолын талбайн газрыг тус тус чөлөөллөө.

Эдгээр 2 авто замын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд нийт 7 нэгж талбарын 2221 м2 газар өртсөн бөгөөд авто замыг шинээр тавих ажлыг бүрэн хийж дуусгаад байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

olloo_mn_1540361596_gazar Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close