osol-3.jpg
2018-09-20 12:28
Нийслэлийн Налайх дүүрэгт авто тээврийн том осол гарч, зургаан хүн амиа алджээ. Тус дүүргийн 5 дугаар хороо, “СКАЙ ТРЕДС” нисэх онгоцны буудлын эсрэг талд зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр үүрийн 05:56 цагт ирсэн байна. Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 […]

green.jpg
2018-09-20 11:48
АНУ-ын нийслэл Вашингтон хотоос баруун тийш Аллеганы нурууг чиглэн явах хэн бүхэн гар утасны сүлжээ, радио холбоогүй хэсэг газрыг дайран өнгөрнө. 34 мянган ам км талбай эзэлдэг, газрын зураг дээр тэгш дөрвөлжин харагдах энэхүү бүс нутаг Баруун Виржиния мужийн уулархаг, ой мод ихтэй хэсэгт бий. Уг газарт дэлхийн хамгийн том, нүүлгэж болох, бүтэн эргүүлж болох, […]

tsegmid.jpg
2018-09-20 11:30
Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдийг эрүүл жаргалтай байлгахын төлөө зүтгэж яваа  энэ эрхмийг З.Цэгмид гэдэг. Тэрбээр “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч. “Монголчууд эр хүн гэхээр л төмрөөр хийгдсэн юм шиг санадаг. Ерөөсөө эрт дээр үеэс нийгэм маань энэ байдлыг бүх нийтэд төлөвшүүлдэг  шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд охин хүүхдээ эвий минь, […]

hunjil.jpg
2018-09-20 11:29
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны есдүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал эхлүүлээд байгаа билээ. Тус уулзалтын үеэр АНУ-д болж өнгөрсөн “Флоренс” хар шуурганд өртсөн иргэдэд зориулан Монгол улс 100 мянган ам.доллартай тэнцэх ноолууран хөнжил бэлэглэжээ. Энэ тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс мөн өөрийн твиттер хуудаснаа […]

mungu-1.jpg
2018-09-20 11:29
Олон нийт, бодлого боловсруулагчдын дунд Монголбанк инфляциас гадна ам.долларын ханшийг заавал анхаарч, хянаж байх ёстой гэх ойлголт бий. Гэвч бодит байдалд Монголбанк нь валютын ханшийн хувьд зөвхөн “зарлагч” бөгөөд ханшийг тодорхойлох, тогтворжуулах үүрэг Засгийн газарт илүү төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, валют оруулж ирэх, том төслүүдээ хөдөлгөх, хөрөнгө оруулалт татах бодлогыг Засгийн газар оновчтой хэрэгжүүлж чадвал Монголд […]

mongolaaaa.jpg
2018-09-20 11:18
Философич Фрэдэрик Ниче (Friedrich Nietzsche) өөрийн бүтээлүүдээрээ мэдлэг асуух, критик хийхээ болиход феодалжиж, догматаж, бүр хүчирхийллийн шинжтэй болох аюултай. Асуух чадвараа алдсан мэдлэг хэт их ёс, уламжлал ярьж, бүр сүүлдээ оюуны хүчирхийлэгч болдог тухай сануулсан байдаг. Юуны тухай асуух ёстой вэ гэвэл бидний махан бие бус оюуныг бүрдүүлэгч сайн муу, сайхан муухай, зөв буруу зэрэг […]

japan_mongol.jpg
2018-09-20 11:04
Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн Ⅱ Хуралдай 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллагдав. Уг арга хэмжээнд Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны 23 нийгэмлэг, байгууллагын төлөөлөгчид оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналыг танилцуулж, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ цаашдын зорилтуудыг доорхи байдлаар тодорхойлж энэхүү УРИАЛГА-ыг гаргаж байна. Үүнд: Нэг. […]

mashin-2.jpg
2018-09-20 10:52
Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд “Приус 30” маркийн автомашин шатсан хэрэг гарсан. Тодруулбал, орон сууцны гадна байрлуулсан тоёото приус 30 маркийн автомашины зай дэлбэрсэн бололтой хойд тал нь тэр чигтээ шатсан байв. Мөн гал хажуу тийшээ шилжиж, бас нэгэн машиныг шатаасан байсан юм. “Машин шатаж байна” гэсэн дуудлагын дагуу […]

ger-1.jpg
2018-09-20 10:35
Өчигдөр буюу /2018.09.19/-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ээжийгээ алдсан дөрвөн бяцхан хүүхэд орох орон гэргүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Хүүхдүүдийн аав Д.Батмөнхөд туслах аян тэр даруй өрнөж ердөө  24 цагийн дотор 25 гаруй сая төгрөг цугларчээ. Үүнд гадаад болон дотоодод суугаа элэг нэгт Монголчууд хандив өгсөн бөгөөд хүүхдүүдийг цэцэрлэгт оруулахаар болж, гэр бүлийнхнийг эмчийн бүрэн […]

tsas-6.jpg
2018-09-20 10:19
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн […]