aaa-tiimuu.jpg

2018-09-16 13:05
Чөлөөт бөхийн дэлхийн аварга, энэ цагийн шилдэг хүчтэй бөх П.Орхоныг допинг хэрэглэсэн гэдгийг Дэлхийн чөлөөт бөхийн холбоо зарлаж, мөн Азийн наадмаас авсан аваргын алтан медалийг нь хураасан билээ. Тэгвэл өнөөдрийг хүртэл гавьяат тамирчин маань ямар нэгэн тайлбар хийгээгүй өдий хүрэв. Түүнийг санаатай хорлосон гэх мэдээлэл ч хүчээ авсхийгээд намжив. Хамгийн гол нь өөрийгөө хорлосон уу, […]

84b178ca23d6d786ab74f66d056c261f-1024x580.jpg

2018-09-16 12:44
“Яаж санхүүгийн ийм том эрх чөлөөнд хүрснээ би хэзээ ч гайхаж, бодож байгаагүй. Учир нь мөнгө миний халаасанд минут тутамд өөрөө урсаад л орж ирдэг”. Энэ үгийг тэр хэлсэн юм. Филантропич, телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер, бас кино жүжигчин, найруулагч. Тэр бол манай гаригийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Нээрээ түүнийг эдгээр олон алдар гуншингаас гадна 2,8 […]

hair-1.jpg

2018-09-16 12:17
“Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлэгт оролцсон оролцогчид дундаас хамгийн сайхан биетэйгээр нь шалгарч явсан нэгэн бол загвар өмсөгч Оюунбилэг. 9-р ангиасаа хойш загвар өмссөн тэрээр мэргэжил нэгт Түвшинтөртэй багагүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч хосууд хоёр тийш болсон бөгөөд Оюунбилэг хэдийнээ шинэ найз залуутай болсон аж. Тэрээр сүүлийн үед тун ч эрэлттэй байгаа […]

appppp.jpg

2018-09-16 11:53
Олон улсад алдартай Макаогийн казино түүхэндээ анх удаа далайн хүчтэй шуурганаас болж хаагджээ. Макаогийн албаныхан үерийн гамшигт өртөж болзошгүй анхааруулгыг хүргүүлсний дагуу хаалгаа барьсан байна. Өмнө нь өнгөрсөн онд Хато далайн шуурга Макаог дайрах үеэр албаныхан урьдчилан сэргийлэх ажлыг хангалтгүй хийснээс их хэмжээний хохирол амссан хэмээн ард иргэдээс шүүмжлэл хүртсэн юм. Тухайн үед далайн шуурганы […]

asas.jpg

2018-09-16 11:46
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх зорилготой бүх нийтийн гүйлтийн тэмцээний нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэ гүйлт нь өнгөрсөн гурван жилийн турш зохион байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор 3000 хүн гүйж, 950 гаруй сайн дурын ажилтан зохион байгуулалтын ажилд оролцож, 150 гаруй хувь хүн, аж ахуйн байгууллага мөнгөн болон […]

aimar-1.jpg

2018-09-16 11:35
“Нууц материалууд” цуврал кинонд Фокс Малдерын эцгийн дүрийг бүтээсэн жүжигчин Питер Донат 90 настайдаа таалал төгслөө. Тэрээр чихрийн шижин өвчнөөр олон жил шаналж байжээ. Питер Донат нь “Загалмайлсан эцэг 2”, “Гинденбург”, “Хятадын синдром” зэрэг бүтээлд тоглож байсан нэрт уран бүтээлч юм. Тэрээр нас ахисан үедээ “Нууц материалууд”-ын зургаан ангид Фокс Малдерын эцгийн дүрийг бүтээснээс гадна […]

azaza.jpg

2018-09-16 11:13
НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны тохирол өнөө орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өчигдөр оройны 23.59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 […]

amarjih.jpg

2018-09-16 10:57
Өчигдөр улсын хэмжээнд тог тасарч улсад онц их хэмжээний хохирол учирлаа. Тог тасарсан үед эмнэлгүүд нөөц боломжоо ашиглан хэвийн ажилласан байна. Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлжээ. Тухайлбал, УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдарын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх […]

aaaa-1.jpg

2018-09-16 10:30
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна. Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. […]

biye-1024x725.jpg

2018-09-16 10:10
Малайзын цагаачлалын албаныхан WeChat сүлжээгээр гадаадын 8 орны бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан нууц бүлэглэлийг Баасан, Бямба гарагуудад явуулсан ажиллагааны үеэр илрүүлжээ. Тус улсын Селангор мужийн Субан Жаяа, Петалин Жаяа хотуудад явуулсан ажиллагааны үеэр нийт 26 эмэгтэй, тэднийг зуучилдаг байсан хоёр Бангладеш эрэгтэй, нутгийн дөрвөн эрэгтэйг баривчилсан тухай цагаачлалын албаны захирал Датук Сери Мустафар Али мэдэгдсэн […]