Малайзын цагаачлалын албаныхан WeChat сүлжээгээр гадаадын 8 орны бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан нууц бүлэглэлийг Баасан, Бямба гарагуудад явуулсан ажиллагааны үеэр илрүүлжээ. Тус улсын Селангор мужийн Субан Жаяа, Петалин Жаяа хотуудад явуулсан ажиллагааны үеэр нийт 26 эмэгтэй, тэднийг зуучилдаг байсан хоёр Бангладеш эрэгтэй, нутгийн дөрвөн эрэгтэйг баривчилсан тухай цагаачлалын албаны захирал Датук Сери Мустафар Али мэдэгдсэн байна.
Гадаад биеэ үнэлэгчид нь Монгол, Узбекистан, Киргизистан, Казахстан, Хятад, Тайланд, Вьетнам, Иноднезийн иргэд байжээ. Гэхдээ WeChat сүлжээгээр тэднийг Япон, Солонгос эмэгтэйчүүд гэж сурталчилдаг байсан гэнэ. Баасан гарагт Петалин Жаяа хотын зочид буудлын өрөөнүүдэд шалгалт явуулахад есөн Монгол, нэг Киргиз, нэг Узбек, хоёр Хятад, нэг Вьетнам биеэ үнэлэгч баривчлагдсан байна.
Маргааш нь буюу Бямба гарагт Субан Жаяа хотод ажиллахдаа дөрвөн Монгол, гурван Хятад, хоёр Индонез, нэг Казах, нэг Тайланд, нэг Вьетнам биеэ үнэлэгчийг зуучлагч эрэгтэйчүүдийн хамт баривчилжээ. Тэд 45 минутын хугацаанд үйлчилгээ үзүүлсний төлбөрт 300-450 малайз ринггит ($72-$108) авдаг байсан гэнэ. Биеэ үнэлэгчдийн сүлжээг сэжигтнүүдийн мэдээлэл дээр үндэслэж илрүүлснийг Малайзын цагаачлалын алба мэдээлсэн байна. Баривчлагдсан этгээдүүдэд Малайзын хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Мустафар Али сэтгүүлчдэд мэдээлжээ.
Эх сурвалж: Malay Mail, The Start Online
3 comments
арай ч дээ хүүхнүүдээ
монгол эрчүүдийн буруу гэх л байх даа.
Эрчүүд хүүхнүүдээ тэжээж чадаагүйн харгай даа. Монгол эрчүүд дэлхийд хамгийн хогийн, хоцрогдсон,хулгайч,дээрэмчин,хувиа хичээсэн, луйварчин,онгироо сагсуу, их мэдэгч, харамч, хэрүүлч, завхай, залхуу,зальтай, шуналтай, худалч, бүдүүлэг,эргүү долигонуур,дээрэлхүү, харанхуй, мухар сүсэгтэй, ихэмсэг,идэмхий ховдог, улхайсан,бүдүүн,бохир,хиртэй, үмхий үнэртэй, хараалч,бултагч,феодал зантай,дарга болох дуртай,компанийн захирал хийх санаатай, ашигч,завшигч,архичин, агсам, тамхичин, хамгийн гол нь асар нэрэлхүү, за авах юм нэгч байхгүй