Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 16. Ням гараг.
Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 7. Адъяа гараг.
Эрхтэний тэнгэрт одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.