Өчигдөр улсын хэмжээнд тог тасарч улсад онц их хэмжээний хохирол учирлаа. Тог тасарсан үед эмнэлгүүд нөөц боломжоо ашиглан хэвийн ажилласан байна. Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлжээ.
Тухайлбал, УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдарын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийсэн байна. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан бол хоёр эх кесарев хагалгаагаар эсэн мэнд амаржжээ.