megtee.jpg

2018-09-03 09:51
Зургаан сар цалингүй ажилласны улмаас амиа хорлохыг завдсан 31-35 насны хоёр эмэгтэйн үйлдлийг цагдаагийн алба хаагч нар таслан зогсоожээ. Өнгөрсөн баасан гаригийн орой 21.00 цагийн орчимд Буянт-Ухаа цогцолборын хажууд баригдаж буй 16 давхар барилга дээр энэ хэрэг болжээ. Эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ ““Буман залуус” хорооллын барилга дээр гуравдугаар сараас хойш ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл цалин […]

bolovsrol.jpg

2018-09-03 09:14
Ж.Эрдэнэцэцэг Шаталсан мэдлэгийг системтэйгээр олгох, суралцагчийн нас, нийгмийн байдал, хүлээн авах чадварыг харгалзан боловсруулсан мэргэжлийн түвшний номыг сурах бичиг гэнэ. “Википедиа”-д аливаа сурах бичгийг ийнхүү тодорхойлсон байна. Ази, Африк, Америк, Европын гээд ерөөс улс орнууд хөгжлөөсөө үл хамааран энэ шаардлагад нийцсэн сурах бичиг гаргахыг зорьдог байна. Харин бид дэлхийг дагаж биш, сөрж амьдраад байгаа мэт […]

yaridag-tsaas.jpg

2018-09-03 09:08
АНУ-ын Мичиган мужийн эрдэмтэд механик чичирхийлэлтэй, дуу гаргадаг хавтгай уян материал бүтээжээ. Түүний тусламжтайгаар эрдэмтэд “ярьдаг цаас” эсвэл “дуулдаг тугалган цаас” бүтээж магадгүй гэж Nature Communication сэтгүүлд өгүүлсэн байна. Бүтээмжийн үндэс нь өнгөрсөн оны сүүлчээр танилцуулагдсан цахилгааны наногенератор FENG болж байна. Энэ материал нь механик хүчийг  цахилгаан болгон хувиргаж чаддаг ажээ. FENG смартфонууд ба  зөөгдөх төхөөрөмжүүдэд […]

boldbaayatr.jpg

2018-09-03 09:06
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Жигжидийн Болдбаатар гуайг бид сониныхоо “Хоймор”-т урьж ярилцлаа. Түүнтэй уулзахаар Түүх, археологийн хүрээлэнд очиход өрөөнд нь сууж байсан нэгэн ахмад настан “За, баяртай багш аа. Дараа уулзъя” гээд хүндэтгэн мэхийгээд гарсан нь нэрт эрдэмтэн Лувсанвандан академичийн хүү Билэгт гуай гэнэм. Багш, шавь хоёр хамтдаа өтөлж явааг харах сайхан байлаа. Биднийг […]

mordogchid.jpg

2018-09-03 08:52
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Сүүлийн 2 жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэжээ. Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан хүсэлтийн дагуу өчигдөр Цагдаагийн […]

hurelsuh.jpg

2018-09-03 08:48
Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл гаргажээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын шууд удирдлагад байдаг Хэвлэл мэдээллийн албанаас нь “…Засгийн газар Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчин ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх шийдвэр гаргасан гэж олон нийтийг төөрөгдүүлсэн буруу ташаа мэдээллийг “Зууны мэдээ” сонин удаа дараа зориудаар нийтлэн гаргаж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж […]

tsend.jpg

2018-09-03 08:42
Монголын шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар Азийн наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн жингийн шигшээ тулаанд ялж алтан медаль хүртлээ. Тэрбээр Жакарта хотын Кемаеоран дүүргийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй боксын тэмцээний аваргын алтан медалийн төлөөх шигшээ тулаанд Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглож 3:2-оор яллаа.  

medegdel.jpg

2018-09-03 08:35
Багш нарын бойкот хоёр намар дамжиж байна. Өнгөрсөн жилийн өдийд хот, хөдөөгийн 72 сургууль, 56 цэцэрлэг хичээлээ нээж, хонхоо цохиогүй. Гэтэл энэ жил мөн л эцэг, эхчүүд эргэлзээ тээнэгэлзээтэй, сурагчид битүүхэн хүлээлт дунд есдүгээр сарын 1-нийг угтлаа. Өөрөөр хэлбэл, цалин нэмэхэд уриалж, зохион байгуулж буй МҮЭХ-ны болчимгүй үйлдлээс болж, 300 мянган багш сурагчдаа үл тоож, […]

bayrjargal.jpg

2018-09-03 08:33
Ж.Баяржаргал Би өөрийгөө олон нутагтан гэж боддог. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд буриад зон олны амьдарч ирсэн Уялга хэмээх сайхан нутаг бий. Аав, ээжийн маань төрж, өссөн газар байгаа юм. Мөн Төв аймгийн Батсүмбэрийг дээдлэх. Төрөл садангууд маань амьдрах тус нутагт ээжийгээ дагаж очдогсон. Харин Сэлэнгийн Ерөө сум бол унасан газар, Ерөө гол бол угаасан ус […]

day.jpg

2018-09-03 08:00
08.00 цагт УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно. 08.00-10.00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг ХНХЯ-ны харъяа  МСҮТ, Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцоно. Утас:91915340, 88844482 08.00-12.00 цагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ХСИС, Удирдлагын академи болон Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд […]