2018-09-03 09:511min00

Цалингүй ажилласан эмэгтэйчүүд амиа хорлохыг завджээ

megtee

Зургаан сар цалингүй ажилласны улмаас амиа хорлохыг завдсан 31-35 насны хоёр эмэгтэйн үйлдлийг цагдаагийн алба хаагч нар таслан зогсоожээ. Өнгөрсөн баасан гаригийн орой 21.00 цагийн орчимд Буянт-Ухаа цогцолборын хажууд баригдаж буй 16 давхар барилга дээр энэ хэрэг болжээ. Эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ ““Буман залуус” хорооллын барилга дээр гуравдугаар сараас хойш ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл цалин хөлс аваагүй тул амиа хорлохоор шийдсэн” гэсэн тайлбар өгчээ. Энэ хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.