АНУ-ын Мичиган мужийн эрдэмтэд механик чичирхийлэлтэй, дуу гаргадаг хавтгай уян материал бүтээжээ. Түүний тусламжтайгаар эрдэмтэд “ярьдаг цаас” эсвэл “дуулдаг тугалган цаас” бүтээж магадгүй гэж Nature Communication сэтгүүлд өгүүлсэн байна. Бүтээмжийн үндэс нь өнгөрсөн оны сүүлчээр танилцуулагдсан цахилгааны наногенератор FENG болж байна.
Энэ материал нь механик хүчийг цахилгаан болгон хувиргаж чаддаг ажээ. FENG смартфонууд ба зөөгдөх төхөөрөмжүүдэд цэнэг өгөгч болно гэж найдаж байна. Гэтэл туршилтуудын дараа энэ материалын өөх чанар нь илэрчээ. Тухайлбал, эрдэмтэд цахилгааныг нь эргээд механик чичиргээ болгож чадлаа. Үүний дараа тэддууны долгионыг бичжээ.
“Хуудас нь микрофон, динамик болж байгаа сониныг төсөөлөөд үздээ. Үүгээр үнэн хэрэгтээ сонины бүтэн дугаар бүтээж болох ба уншигчидтай ярилцдаг сонин хийж болохоор боллоо гэж судалгааны удирдагч Нельсон Сепульведа (Nelson Sepulveda) ярьсан байна. Мөн үүнийг хуулиад чанга яригч болгож болно. Бас дуу шингээгч, аюулын дохио өгөгч гэх мэтийн олон зорилгоор ашиглаж болох аж.
М.ЭРДЭС
Зургийг: nature.com
1 comment
DELHII DAYAR GLOBSLCHILJ TUGEE