2018-07-04 12:29
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр долдугаар сарын 7, 21-ны өдрийн амралтын өдрийг 9,10-ны амралтын өдрүүдэд нөхөн ажиллахаар болсон байна. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая шийдвэрлэсэн байна.










