Неймарыг худалдаж авах санал тавиагүй гэв

Испанийн Реал Мадрид хөлбөмбөгийн баг Францын Парис Сайнт Жермайн багт Бразилийн хөлбөмбөгчин Неймарыг өндөр үнээр худалдаж авах санал тавьсан гэж Испанийн телевизийнхний цацсан мэдээллийг няцаажээ.

Тэдний мэдээлснээр Реал Мадрид баг ПСЖ багт 310 сая евро өгөх хөлбөмбөгчид долоон улирлын турш жилд 45 сая евро төлөх саналыг тавьсан гэж мэдээлсэн байна. Испанийн хөлбөмбөгийн клуб гаргасан мэдэгдэлдээ Реал Мадрид, ПСЖ клуб болон хөлбөмбөгчинд нь ямар нэгэн санал тавиагүй.

Харин Испанийн телевизээс хэн ч хоёр клубынхэнтэй холбоо тогтоогоогүй байж буруу ташаа мэдээлэл цацсан нь Реал Мадрид клубынхэнд сонин санагдаж байна гэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн