Өчигдөр буюу мягмар гарагт Малайзын экс ерөнхий сайдыг баривчилсан байна. Тавдугаар сарын 9-нд ерөнхий сайд асан Нажиб Разакийг тэргүүлсэн эрх баригч нам сонгуульд ялагдаж, сөрөг хүчин засгийн эрхэнд гарсан юм.

Тус улсын авлигатай тэмцэх байгууллага төрийн баялгийн сантай холбоотой олон тэрбумын хэргийг шалгах ажлын хүрээнд хоёр сар орчмын дараа түүнийг ийнхүү саатууллаа.

Засгийн газрын 1MBD сангаас алдагдсан мөнгийг мөрдөн шалгаж байгаа албаныхан Нажибыг түүний данс руу шилжсэн 42 сая ринггитийн ($10.6 сая) сэжигтэй гүйлгээтэй холбогдуулан баривчилснаа тайлбарласан байна. Өнөөдөр буюу Лхагва гарагт экс ерөнхий сайдыг шүүх ажиллагаа болох юм.

Уг хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд нийт 81 хувь хүн, 55 компанийн нэр дээр байдаг 408 банкны дансыг царцаажээ. 2011-2015 оны хооронд тэдгээр дансанд 1MDB сангаас янз бүрийн хэмжээний мөнгө шилжиж байсан юм. Тэдгээрт одоогоор нийтдээ 1.1 тэрбум ринггитийн бэлэн мөнгө байгааг мөрдөн байцаагчид мэдээлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн