Зуныг та хэрхэн төсөөлдөг вэ. Мэдээж, гоё тод өнгөнүүд, цэцэгс, гудамжаар алхах охид, бүсгүйчүүд, тэдний хөнгөн нимгэн, дэгжин хувцас гээд зуныг илэрхийлэх зүйл олон. Гэтэл сүүлийн үед охидын урин дулаан цагийн дурсамжид айдас, болгоомжлол нэмэгдсээр байдаг боллоо. Охид, бүсгүйчүүдийн ихэнх нь үүнийг “street attack” буюу гудамжны халдлага гэж нэрлэдэг.

ЧАМД ИЙМ ЗҮЙЛ тохиолдож БАЙСАН УУ?

Урин дулаан цагт хотын гудамжаар өөрийн хүссэн хувцсаа өмсөөд сэтгэл дүүрэн алхах эрх хүн бүхэнд бий. Гэтэл өнөөдөр гудамжаар алхаж буй охид, бүсгүйчүүдийг элдвээр дуудан, өдөж хоргоох нь хэвийн үзэгдэл болсон байна. Энэ тухай яриа дэлгэхэд л олон охин хотын гудамжаар айдастай явдгаа хэлж байсан.

Тухайлбал, “Зам хөндлөн гарах гээд гарцан дээр зогсож байхад хэсэг залуус ирээд дугаар асууж, тойрч зогсоод явуулахгүй байсан. Өндөр өсгийт өмсөж, нүүрээ будаад явахаар олуулаа зогсож байгаа залуусын хажуугаар зөрөхөөс айдаг” гэсэн оюутан охины яриаг цахим сүлжээнд нийтлэхэд өдөр бүр ийм зүйлтэй тулгардаг бүсгүйчүүдийн маш олон сэтгэгдэл ирж байсан.

Тэр дунд “Хичээлийнхээ завсарлагааны цагаар сургуулийн цайны газарт зогсож байхад хэн нэгэн миний өгзөгнөөс базсан. Бужигнасан олон хүүхэд байсан болохоор хэн тийм үйлдэл гаргасныг мэдээгүй.

Бас найзууд минь намайг ийм байдалтай хараагүй байгаасай гэж бодож их ичсэн хэмээн дунд сургуулийн нэгэн охин сэтгэгдлээ хуваалцсан байсан. Харин танд ийм явдал тохиолдож байсан уу. Та тэр үед ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ. Энэ үйлдэл нь “хууль бус” гэдгийг мэддэг үү эсвэл бусад эмэгтэйн адил чимээгүй л дотроо цочролд ороод өнгөрдөг үү.

МОНГОЛД ХАА САЙГҮЙ ТААРАЛДДАГ БҮДҮҮЛЭГ ЗАН

“Гудамжны дарамт шахалт (The verbal street harassment)”-ын талаар АНУ-ын “Маттер” цахим сүлжээнээс 2014 онд 10 орны эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан байдаг. Энэ судалгаагаар мексик бүсгүй долоо хоногт дунджаар 29 удаа ийм дарамтад ордог бол Монгол Улсыг төлөөлсөн эмэгтэйн хувьд долоо хоногт дөрвөн удаа ийм дарамтад өртдөг гэж хариулсан байна.

Манай орныг төлөөлөн нэрээ нууцлан судалгаанд оролцсон эмэгтэй энэ төрлийн дарамт зөвхөн гудамж талбайд ч гэлтгүй автобус, нийтийн тээвэр, үйлчилгээний газруудад ч элбэг тохиолддог болохыг онцолсон байв. Мөн энэ эмэгтэйчүүдэд тохиолдсон гудамжны дарамтын 72 хувь нь ганцаараа явж байх үед тохиолддог гэсэн байна.

Хэн нэгнийг хүсэхгүй байхад нь шүүмжилж, доромжилсон өнгө аясаар хандахыг хамгийн энгийнээр гудамжны дарамт, шахалт гэж ойлгож болно. Эрчүүдийн дийлэнх нь охидыг өдөхдөө шүгэлдэх, элдвээр дуудан хоргоох, биед нь зөвшөөрөлгүй хүрэх зэрэг үйлдэл үзүүлдэг нь эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дарамт болдог гэдгийг бүдүүлэг зан гаргагчид мэддэггүй нь харамсалтай.

Манай улсын хувьд өнгөрсөн оны байдлаар 80 гаруй эмэгтэй хүчирхийлэлд өртсөн, үүнээс зургаан хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж бүртгэгджээ. Гэтэл үүнээс хэд дахин олон охид эмэгтэйчүүд өдөр тутамдаа “гудамжны дарамт”-д өртөж байна. 21 настай Б.Н “Олуулаа залуус хажуугаар гарахдаа нэгнийгээ түлхэж, түлхэлтэд нь цохигдож унах ч тохиолдол гарч байсан.

Тэдний хариу үйлдэл нь шоолж инээлдэх. Ямар ч “уучлаарай” байхгүй. Харин надад энэ нь огтхон ч хөгжилтэй санагдаагүй” гэлээ. Францын “The Local” мэдээллийн агентлагаас гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь энэ төрлийн дарамтаас зайлсхийхийн тулд өмсөх хувцсаа тохируулан сонгодог гэсэн байв. Мөн залуус хүссэн хувцсаа өмсөж болно, харин эмэгтэйчүүдэд тийм “боломж” байхгүй гэж бодож явдгаа хэлсэн байна.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮРЭХ ХЭРЭГГҮЙ

Манай улсын иргэдийн дунд хүчирхийлэгчийг бус хохирогчийг буруутгадаг гажууд хандлага ажиглагддаг. Яг үүнтэй нэгэн адилаар гудамжны дарамт шахалтад өртөх явдлыг охидын өөрсдийн биеэ авч явах байдалтай холбон шүүмжлэх нь тун ч гайхмаар. Уг нь богино юбка өмсөх нь хүчирхийлж болно гэсэн утга биш шүү дээ.

Гудамжны дарамт шахалт бол гэмт хэрэг гэж үзээд хуулиараа зохицуулсан Белги, Португал, Шинэ Зеланд гэсэн орнууд бий. Харин манай улсын хувьд энэ талаар тодорхой арга хэмжээ байдаггүй, энэ нь гэмт хэрэг гэдгийг мэдэх хүн ч ховор.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөөх олон үйл ажиллагаа жилээс жилд явагддаг. Тэр бүрт ихэнхдээ нүдэнд ил харагдах зүйлсийг л тусгадаг. Харин сэтгэл санааны хохирол үзүүлж буй энэ төрлийн дарамтыг төдийлөн авч үздэггүй. Гэхдээ Монголд дан ганц гудамжны халдлагын эсрэг хууль гэж байхгүй ч “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” гэж бий.

Энэ хуульд бусдыг хүйсээр ялгаварлаж, адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн эсвэл хүргэхийг оролдсон үйлдлийг “жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт” гэж заасан байдаг.

Хэрэв та гудамжаар алхаж яваа эрэгтэй хүний хажуугаар зүгээр өнгөрчхөөд, эмэгтэй хүн рүү ус цацаж, элдвээр хэлж, дуудаж байвал энэ чинь яах аргагүй жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт юм. Харин таны “халдлага”-д өртсөн хохирогч Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст энэ тухай гомдол гаргах эрхтэй.

Тиймээс хотын соёлд хүн бүхний оролцоо хэрэгтэй. Гудамжаар алхаж буй, нийтийн тээврээр зорчиж буй бүх хүн гудамжны дарамт бол энгийн нэгэн зугаа биш, энэ бол гэмт хэрэг гэдгийг мэдэх нь чухал. Эмэгтэйчүүдийг хүндэл, тэдэнд зөвшөөрөлгүй хүрэх хэрэггүй. Тэд гудамжаар айдасгүй алхахыг хүсэж байна. Яг л эрчүүдтэй адил.

Б.Пунцагхорлоо

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

By updown

13 thoughts on ““Гудамжны халдлага” буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан”
    1. Эргүү минь эхнэр ээж охины чинь хормой хотыг хэн нэгэн сөхвөл чи адилхан эрхтэй гээд байж байх уу сдаа чинь

      1. АЛИВАА НУУСАН ХААСАН НУУЦ ГЭЭД БАЙДАГ ЗҮЙЛҮҮД ХАМГИЙН БОХИР ЗАВААН, ХҮСМЭЭРГҮЙ ЗҮЙЛС БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ИЙМЭЭС Л ИХ ХУРАЛААРАА БАНДААШ ЯРИХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ЧУХАЛ АСУУДАЛ БОЛЧИХДОГ ЮМ, УЛСЫН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ, ХААЛТТАЙ ХУРАЛДАНА ГЭЭД Л БАЙДАГ ДАА. ГАЗАР НУТГАА НАЙМААЛЖ ӨӨРСДӨӨ ЗӨӨЖ ӨГЧИХӨӨД ӨРӨНД ОРДОГ НЬ ТЭГЭЭД УЛСЫН НУУЦ ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ

  1. Тэгээд эмэгтэй хүний илүү доромжилж айлгаж болох юм уу. Залуу гэлтгүй эмэгтэй хүн рүү бүдүүлгээр хандах нь элбэг байдаг нь үнэн шүү дээ. Ээж эгч шигээ хүнийг хүртэл элдвээр хэлэхтэй олон бүсгүйчүүд таарсан байх. Үүнийн зохицуулах нь зөв

  2. Бид намаг балчгаасаа хаашаа зайлахав дээ. Өөрсдөө өөрчлөгдөөгүй байж хэнээсээ юугаа хүлээх юм? Тэр аятайхан хувцастай, хөнгөн шингэн бүсгүй чинь хувцсаа л сольсоноос биш тэр хоргоогч залуусаас огт дээрдэхгүй дотортой хүмүүс шүү дээ. Нөгөөдүүл нь зайлуул энэ аятайхан бүсгүйг хятадын өвөрт гүйгээд орохоос өмнө чадвал эргүүлье л гэж бодсоноос тэр. Хэрэв манай бүсгүйчүүд гаднаасаач дотроосоо ч бусдын хүндлэлийг хүлээхүйц төлөвшилтэй бол гудамны хулигаан ч арай өөр хандана л даа. Манай лам нар өдөр нь хуралдаа суугаад уншлага дуусмагц орой нь жинсэн өмд, саравчтай малгай өмсөж хар нүдний шил зүүгээд дэн буудлаар хэсдэг шиг манай хүүхнүүд өдөр нь гэрэл гялбуулан гудмаар алхаж байгаад орой нь 1000-аа, гадны жуулчид, солонгос өвгөн, хужаа эрчүүдийн өвөр дамжин хэсдэг. Худлаа гэвэл үүрээр яваад хар л даа. Хороолол, Сапоро гээд. Шөнөжингөө талхиулж хөл дээрээ тэнцэж ядсан бүсгүйчүүд такси бариад л амрагууд нь суулгаж өгч харагддаг. Үүнийг нь эрхбиш эрчүүд нь гадарлаад байхгүй юу. Ийм болохоор хэнийгээ ч хэлэхэв дээ. Хүчирхийлчихгүй л бол дээд. Ер нь тэгээд үдшийн гудмаар ганцаараа, хөнгөн шингэн хувцаслан зугаалах бүсгүйчүүдээс бид ямар ёс суртахуун хүлээхэв дээ. Тэр бүсгүйүчүүд ч гэсэн тийм орчинд тааралдаж буй гоонь харцуулаас нэг их өндөр ёс суртахуун, соёл хүлээх нь утгагүй. Хүн хэдий чөлөөтэй ч нийгэмд л амьдрахаас өөр хаачихав. Хүн шиг амьдрах гэсэн л юм бол орчноо дагахаас өөр яахав? Бид сайхан амттай гээд үргэлж чихрээр хооллодоггүй биз дээ? Хоолон дунд маань муудах дөхсөн, илжирсэн зүйл тааралдахад бид тэр болгон мэддэг бил үү? Гуанзны хоолонд юу цохиж явдагийг бид мэдэх бил үү? Нэгэнт л үргэлж 1000баяртай шоудахгүйгээс хойш гудамны хулигаан залуустай нь ч бас зохицоод өнгөрөхөөс өөр яахав. Тэгэхгүй гэвэл баян тарган, гялалзаж цалалзсан биш ч тулхтай нөхөр олж аваад тэрэнтэйгээ тууштай амьдар. Яалт ч үгүй хог шаартай нь таарчихаад байгаа бол бас өвдгөө тэврээд өрөөндөө суух гэсэн нэг сонголт байна.

    1. ЁСТОЙ ЖИНХЭНЭ ХӨРСӨН ДЭЭРЭЭ, ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ ГЭДЭГ ШИГ Л СЭТГЭГДЭЛ БАЙНА

  3. Ер нь хүнийг шоолох, өмссөн зүүсэнийг нь дагуулж харах, хуруу гараараа заах гэх мэтийг маш бүдүүлэг зан гэж биднийг бага байхад сургадаг байсан ш дээ. Гэтэл одоо энэ бүгд ердийн л зүйл мэт болж дээ. Гудамжинд явж байгаа охидуудыг элдвээр хоргоох, хэл амаар доромжлох нь их муухай харагддаг юм. Бас бороотой өдөр зарим жолооч нар аятайхан хувцасласан хзмүүсийг зориуд усаар “шүршээд” өнгөрч байгаа дүр зураг харагдаж л байдаг. Ер нь Монголчууд дээд зэргийн бүдүүлэг, харгис хүмүүс болчихоод байна. Бас тэгээд энэ тэнэг байдлаараа бахархаад байхийг нь яана. Иймэрхүү зүйлийг, хотын соёлын эсрэг зөрчил гэж тооцоод торгодог л болчихоё. Нэгэнт өөрсдөө ухамсраараа аятайхан биеэ авч явж чадахгүй байгаа болохоор чангахан шиг арга хэмжээ авч, соёлд суралцуулъя

  4. xuuli gargax xeregeti sh de , buduuleg balai zaluusaa ertnees zasaj avaxgui bol bolgoxgui , torgox , xorix ene ter xatuu xuuli gargax xeregtei

  5. MONGOLCHUUDIIN HUDUULEG ZAN UEYEES YED ARILAHGUUEEEEEE. DENDUU SHASHIN SHUTDEG,BARIGDMAL UZELTEI,GUDAMKIND YAMAR CH STILTEI YU CH UMSTSUN HUN YAWJ BSAN ODOO SONIN BISHSHUDEE. GETEL ORKUUD NI BUDUULEG BDAL DENDUU BN. SETGELGEEGEE UURCHLHGUI BOL YU CH UURCHLUGDUHGUI

  6. Амьтан бүхэн нэг нь өдөж, нөгөө нь өдөөгдөж хос болдог жамтай. Одоогийн нийгмийн хандлагыг харахаар, залуус гэр бүл болоход их л хүндрэлтэй болоод байх шиг. Эсрэг хүйстнийхээ өөдөөс эгцэлж харж болохгүй, үг яриа өдөж болохгүй, гар хуруу хүрч болохгүй л гэх юм. Эр нь өдөх, эм нь өдөөгдөх хүсэлтэй байдаг хорвоогийн жамыг “хүчирхийлэл” нэрийн дор хэт үгүйсгэж, туйлширч онолдох нь тийм ч зөв зүйл биш дээ. Яг үнэндээ бол охид хүүхнүүд ч эрчүүдийн харцыг өөр дээрээ унагах хүсэлтэй л байдаг байхгүй юу. Эсрэг хүйстнээ сонирхсон үйлдэл бүрийг “хүчирхийлэл”, “бэлгийн дарамт” гэж хуулиар далайлгаж айлгаж сурталчлаад байвал одоогийн залуус яаж бүсгүйчүүдтэй танилцаж, үерхэж зүрхлэх вэ. Эмэгтэйчүүд нь ч хүртэл ингэж ойлгоод айж зугтаад байвал амьд харилцаа яаж үүсэх вэ. Ирээдүйн нийгэм баахан зожиг, ганц бие, бусдыгаа үзэн ядсан, эсрэг хүйстнээсээ болгоомжилсон, амьд харилцаагүй хүмүүсээр дүүрэх вий дээ.

  7. zaluu nas shuudee…er hun nudeeree emegtei hun tsiheerei duraldag gedeg shuu….ertsuud min ohidiig ödöhdöö her hemjeeg ni hetruulehgui baival zugeer ,hetruulvel alia salbadai shig haragdanaa…medeej hormoi hotiin oroldoh tanihgui hunii bieed hureh buduuleg haragduulna

  8. манай эрчүүд ихэмсэг дээд зиндаа байхгүй америкийн харуудийн хороололын бааснууд шиг болсон нөгөө чингэсийн баатаруудын үнэр ч байхгүй хар боолууд шиг болсон

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн