2018-07-04 09:251min01

Шинэ жолооч хоёр хүүхдийн аминд хүрчээ

osol

2017 онд үнэмлэхээ авсан жолооч явган зорчигч, 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б гэх хоёр хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироов.

Тодруулбал, Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн зам дээр энэхүү осол гарсан байна.

Шинэ жолооч гэлтгүй 0-8 жилийн хугацаанд жолоо барьсан туршлагатай жолооч хүртэл осол гаргах явдал ихэсчээ. Тиймээс осол гэмтлээс үргэлж сэргийлж, ялангуяа бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.