“Цагдаагийн албан хаагчид шашны зан үйлд оролцлоо” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав тушаал гарган, Баянхонгор, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Анхбаяр, Г.Түмэннасан, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Н.Бямбажав нарт Цагдаагийн албаны тухай хуулийн 81,4,2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мөн бусад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирлагад албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчдын хувьд оролцохгүй байх зарчмыг мөрдлөг болгохыг үүрэгдэв.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

By updown

2 thoughts on “Лам авчирч засал хийлгэсэн цагдаагийн дарга нарыг шийтгэжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн