zozo.jpg

2018-07-10 11:14
​Тэд нутагтаа гайхалтай тоглолоо. Аз ивээсэн бол, Смолов олигтой цохисон бол Оросын баг урагшлах, бүр финалд үлдчих ч боломж байлаа. Испанитай битүү хамгаалж, хааяа нэг бөмбөгийг урагш нь цөлж байсныг бодоход Хорваттай өгөө, аваатай, ижил түвшинд тоглолоо. Харилцан 2:2 гоолоор бие биенийхээ хаалгыг мялаав. Бас л торгуулийн 11 метрийн цохилтоор ялагчаа тодруулав. Оросууд өөрсдөө алдаа […]

shud.jpg

2018-07-10 11:05
Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү үйл ажиллагаанд 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах аж. Манай улсын хүүхдийн 70 гаруй хувь нь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд өгдөг юм.

medee-2.jpg

2018-07-10 11:00
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулав. Тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжихтай холбогдуулан байгуулсан Ажлын хэсгийг сайд Д.Сумъяабазар ахална. Ажлын хэсэг хувьцаа арилжих бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн, тулгамдсан асуудлыг зохицуулж шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, явц, үр дүнгээ Засгийн газарт танилцуулж […]

mundag-2.jpg

2018-07-10 10:49
Олон улсад балетаар эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, дэлхийн шилдэг 9 балетчны нэг болж яваа залуухан бүсгүйг өчигдөр төр өндрөөр үнэлж “үнсэв”. Тодруулбал, 13 жил балетаар хичээллэж, дуурийн театрт 8 жил ажилласан 23 настай О.Анужинд Гавьяат жүжигчин цол олголоо. Түүний балетын түүхэнд оруулж буй хувь нэмрийг нь ийнхүү үнэлэв. Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүй гавьяат авсанд олон […]

bank.jpg

2018-07-10 10:39
Баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарь, байршлыг танилцуулж байна. Худалдаа хөгжлийн банк Долдугаар сарын 11-14-ны хооронд бүх салбар амарна. Харин долдугаар сарын 15-ны өдөр Тэнгэр плаза, Картын үйлчилгээний төв, Энхтайван, Чингэлтэй, Гурвалжин салбарууд тус тус 10:00-16:30 цагын хооронд ажиллана. Голомт банк

timee.jpg

2018-07-10 10:29
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо хуралдан хорооны дүрэм болон энэ оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Олимпод бэлтгэж байгаа спортын холбоод болон тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан дүнг 12 дугаар сард багтаан танилцуулахыг хорооны орлогч, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад даалгав. Мөн “Токио-2020” олимпийн наадамд оролцох Буудлагын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилтад шаардагдах сум, […]

daramt.jpg

2018-07-10 09:37
Баяр наадмын өмнөх энэ өдрүүдэд ард түмнээр хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнэлэгдсэн салбар салбарын шилдгүүдэд шагналын хур бууж байна. Тухайлбал, Монголын рок поп урлагт тод мөрөө үлдээсэн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одон хүртжээ. Энэ талаар тэрбээр фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа. Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг […]

mori.jpg

2018-07-10 09:27
Өнөөдөр хоёр насны морины уралдаан явагдах бөгөөд хамгийн эхнийх нь хурдан Хязаалан насны морины уралдаан байгаа юм. Тэгвэл дөнгөж сая Хязаалан морины уралдаан эхэлж, гарааныхаа зурхай руу хөдөлсөн талаар телевизүүд шууд дамжуулж байна. Хязаалан морьдын уралдаанд төв, орон нутгийн 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөх юм байна. Энэ уралдааны дараа нь шүдлэн насны уралдаан явагдана. […]

haha-2.jpg

2018-07-10 09:20
АНУ, Вьетнам улсууд 1970-аад оны үед дайтаж байгаад 1995 оноос эхлэн харилцаагаа хэвийн болгосон. Сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр талын худалдааны хэмжээ 8,000 хувь өсчээ. Нэгэн үед дайснууд байсан ч АНУ-тай түншилсний үр дүнд хөгжиж байгаа Вьетнамын эдийн засгийн загварыг хэрэгжүүлэх саналыг Хойд Солонгосын эрх баригчдад тавьснаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ням […]

zaza-2.jpg

2018-07-10 09:07
 10:00 цагт: НЗДТГ-ын А танхимд төрийн одон, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. 10:00 цагт: БНСУ-ын хөдөлмөр, нйигмийн хамгааллын салбарын томоохон төлөөлөл Монголд айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНСУ-ын Хүний нөөцийг чадавхижуулах төвийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. 11:00 цагт: “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын […]