Баяр наадмын өмнөх энэ өдрүүдэд ард түмнээр хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнэлэгдсэн салбар салбарын шилдгүүдэд шагналын хур бууж байна. Тухайлбал, Монголын рок поп урлагт тод мөрөө үлдээсэн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Алтангадас одон хүртжээ.

Энэ талаар тэрбээр фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр төрийн хүндэт шагнал АЛТАНГАДАС одонгоор энгэрээ мялаалаа. Урлагт 20 жил тууштай зүтгэсэн сэтгэл зүрх, хөдөлмөрийг минь үнэлсэнд миний бие туйлын их баяртай байна.

Уран бүтээлийн үнэнч сонсогч дэмжигч бас шүүмжлэгч ард түмэндээ талархаж байна. Хүндтэй шагналыг нэр төртэй авч явж үзэгч сонсогчдынхоо сонорыг аялгуу дуугаараа мялаах болно. Аялгуу дуу намайг уяхан болгодог Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог мэдрэх хамгийн сайхан Алтангадас одонгоороо наадмаараа би гоёно.

Миний монголын ард түмэн дэлхийд ганц монгол наадмаараа дэлгэр сайхан наадаарай. Та бүхнийг хүндэтгэсэн: Алтангадас одонт Т.Дэлгэрмөрөн” гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн