avilga.jpg
2018-06-26 09:26
09:00 цагт: “ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба Геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад танилцуулах чуулга уулзалт” ГХЯ-нд болно. 10:00 цагт: “C1” телевизийн байранд Японы “CTV” телевизийн сэтгүүлч, мэдээний найруулагч О.Хонгорзул сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ. 10:00 цагт: Шинжлэх ухаан технологийн санд “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх” нь төслийн хүрээнд “Цөм технологийн […]

zzz.jpg
2018-06-26 09:23
Өнөөгийн стресс, бухимдлаар дүүрэн нийгмээс өөрийгөө чөлөөлж, сэтгэл хангалуун, тайван амьдарлын хэмнэлд сургах зорилготой “Sound Therapy” буюу дуун авиа, энергийн эмчилгээний төв үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ талаар тус төвийн багш, бясалгалаар анагаагч Л.Маандатай ярилцлаа. -Дуун авиа, энергийн эмчилгээ гэхээр их сонирхолтой санагдлаа. Эмчилгээний төвийнхөө талаар уншигчдад дэлгэрэнгүй танилцуулбал? -Энэ оноос эхлэн бид үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж […]

ATGA.jpg
2018-06-26 09:11
АТГ-аас Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг цагдаагийнхны авлигын хэрэгт холбогдуулан өнгөрсөн ням гаригийн шөнө баривчилсан байна. “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт мэдээлснээр  Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа бөгөөд тэдний дунд Архивын ерөнхий газрын […]

ema.jpg
2018-06-26 09:03
Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү амь насаа алдсан хэргийн дуулиан намжаагүй байхад дахин нэг харамсалтай хэрэг өчигдөр орой гарлаа. Есөн настай хүү гэрийнхээ ойролцоох эмийн сангийн хаалгыг татахдаа тогонд цохиулж амиа алдсан байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойролцоох эмийн сангийн төмөр хаалганы дээгүүр татсан шалбархай утас цахилгаан дамжуулсны улмаас хаалганд […]

dashta.jpg
2018-06-26 08:50
Египетийн “Замалек” багийн дасгалжуулагч асан Абдрахим Мухаммед Негма ДАШТ-ий гуравдугаар тойрогт учраа таарсан Египет-Саудын Арабын тоглолтын үеэр нас баржээ. Тэрээр уг тоглолтыг  телевизээр тайлбарлаж байсан бөгөөд сэтгэл нь хэтэрхий хөдөлснөөс зүрхний шигдээс болсон гэдгийг Youm7  египетийн хэвлэл мэдээлсэн байна. Өмнө нь Египетийн үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Саудын Арабд хожигдсон юм.

man.jpg
2018-06-26 08:39
Хорвоод бүх зүйл ээлжтэй гэдэг аргагүй л үнэн юм даа. Үлгэр жишээ Ардын нам хөдөлгөөнд, бүр донсолгоонд ордогийг хардаг л юм байна.1990-2005 оны хооронд МАН үнэхээр зүй орох зайгүй тийм гайхаж бишрэм эв нэгдэлтэй байлаа. Намынхаа нэр хүндэд халдах нь бүү хэл даргынхаа өмнөөс ширүүхэн харах зүрх зоригтон бараг байгаагүй. 2005 онд намын дарга Н.Энхбаяр […]

tsagdaa-4.jpg
2018-06-25 17:40
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 537 дуудлага хүлээн авснаасзам тээврийн ослын шинжтэй 363 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 4, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 24 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын Давааны замд […]

hool-4.jpg
2018-06-25 17:37
Бүжигчин Төөгөө өөрийн гэсэн үзэл бодол арга барилтай нэгэн. Үүгээрээ бусдад үнэлэгдэх нь ч бий, буруутгагдах нь ч бий. Монголын гудамжны бүжигчдээс хамгийн хол явж чадсан тэрээр залуусын хандлагыг өөрчлөхийн тулд чамгүй олон лекц, сургалт, видео хийж байсан удаатай. Гудамжаар зөрж өнгөрөхдөө эвгүй харж араас нь элдвээр хэлдэг хүмүүсийг шүүмжлээд авсан тэрээр “Уучлаарай, Хүнтэй зөрөхдөө […]

urguu.jpg
2018-06-25 17:23
Өнгөрсөн баасан гарагт Бөхийн өргөөний гадна УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд, хамгаалалтын ажилтнуудын хамтаар очиж өргөөний хаалга үүдийг эвдэлсэн хэрэг гарсан.Тэгвэл БЗД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол бөхийн өргөөний хаалгыг санаатай эвдэж сүйтгэсэн Налайх дүүргийн иргэн 33 настай Б-г цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ. Монгол улсын эрүүгийн хуулийн 20.16 зүйлд: 1.Нийтийн хэв журмыг […]

hytad.jpg
2018-06-25 17:18
Тэнгэрт нисэж яваа шувуунд ч итгэхэд хэцүү цаг үе ирж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын эрх баригчид шувуутай адилхан харагдах хяналтын дрон зохион бүтээж туршиж байгааг “South China Morning Post” сонин өнөөдөр мэдээлжээ. Одоогоор цэрэг армийн, засгийн газрын 30 гаруй байгууллага нийт таван мужид ийм дрон ашиглан иргэдийн үйлдлийг хянаж байгаа гэнэ. Тэдний дотор салан тусгаарлах […]