2018-06-26 09:031min05

Есөн настай хүү тогонд цохиулж амиа алдлаа

ema

Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан 11 настай хүү амь насаа алдсан хэргийн дуулиан намжаагүй байхад дахин нэг харамсалтай хэрэг өчигдөр орой гарлаа. Есөн настай хүү гэрийнхээ ойролцоох эмийн сангийн хаалгыг татахдаа тогонд цохиулж амиа алдсан байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ойролцоох эмийн сангийн төмөр хаалганы дээгүүр татсан шалбархай утас цахилгаан дамжуулсны улмаас хаалганд хүрсэн хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан аж. Энэ явдалд цочирдсон өвөөг нь түргэн тусламж авч явсан гэх мэдээлэл байна.

Цахилгааны сул задгай хаясан утасны үзүүр орцны урд тогтсон усанд дүрээстэй байсныг мэдэлгүй усан дээр гишгээд олон жилийн өмнө нэгэн охин алтан амиа алдсан хэрэг гарч байсан эмгэнэлт хэрэг дахин давтагдлаа.