Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулжээ

АТГ-аас Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг цагдаагийнхны авлигын хэрэгт холбогдуулан өнгөрсөн ням гаригийн шөнө баривчилсан байна. “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт мэдээлснээр Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа бөгөөд тэдний дунд Архивын ерөнхий газрын дэд дарга багтжээ.