adyaa.jpg

2018-03-15 11:11
Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан жүжигчин Р.Адъяа энэ сарын 13-нд эхнэрээ хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл цахим орчинд олныг цочирдууллаа. Олон нийтээс “сайхан сэтгэлт” гэх хоч авчаад байсан жүжигчин өглөөгүүр гэртээ согтуу орж ирэн эхнэрээ зодож, багалзуурдан амь насанд нь халдах дөхсөн гэх мэдээлэл байна. Тэрбээр эхнэртэйгээ 2016 оны хоёрдугаар сарын 20-нд гэрлэлтээ […]

unen-ba-hudal.jpg

2018-03-15 11:09
Аливаа хүн ертөнцийн зүй тогтлыг ойлгохын тулд бүхий л мэдэрхүйгээ ялангуяа харах мэдэрхүйгээ ажиллуулах нь зүй. Гэвч харсан бүхэн чинь зөв төсөөлөл бий болгох албагүй байдаг. Тухайлбал дэлхий бөмбөрцөг хэлбэртэй боловч дэлхийн хавтгай газрын зураг улс орнуудын үнэн зөв хэмжээг өөр хооронд нь зөв харьцуулах бололцоо өгдөггүй. Дорхи харьцуулалтууд өөрт чинь шинэ бодол өгөх боловуу […]

utas.jpg

2018-03-15 10:51
Samsung компани дараагийн жишиг загвар болох Galaxy S9 бүтээгдэхүүнээ өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулж, энэ сараас эхлэн албан ёсоор худалдаанд гаргаж эхлээд байна. Технологийн шинэ дэвшилтэт энэхүү ухаалаг утас Монголын зах зээлд маргаашнаас эхлэн албан ёсоор худалдаанд гархаар болжээ.  Самсунгийн албан ёсны Улаанбаатар хот дахь болон орон нутагг байрлах дэлгүүрүүд, MobiCom, Unitel, Skytel болон Next Electronics-н […]

limun.jpg

2018-03-15 10:32
2008-2013 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ли Мюн Бакийг авлигын хэргээр шалгаж байгаа. Тэр өчигдөр өглөө Сөүл хотын прокурорын газарт анх удаа байцаалт өгөхөөр ирсэн юм. Экс ерөнхийлөгч 21 цаг байцаагдсаны дараа өглөө эрт гэртээ харьжээ. Түүнийг байцаах ажиллагаа шөнө дунд дууссан боловч өгсөн мэдүүлэгтэйгээ танилцахад 6 цаг зарцуулсан байна. Байцаалтын үеэр […]

kkkkkkkkkkkkkkk.jpg

2018-03-15 10:28
Архидалт-хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр “Хуулийн хэрэгжилт” нэг сарын нэгдсэн арга хэмжээ явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа. -Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээг яагаад Архидалт-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байна вэ? -ЦЕГ, НЦГ-ын урьдчилан сэргийлэх […]

havdar.jpg

2018-03-15 10:25
Харамсаж, халаглахад дэндүү оройтсон хувь тавилантайгаа эвлэрэх үү, эсвэл чадах бүхнээ хийсээр эцсийн замдаа үдүүлэх үү. Хугацаа нь тодорхойгүй томилолт шиг богинохон энэ амьдралд хорт хавдар хэмээх чимээгүй алуурчин бидэнд ийм харгис сонголт тулгаж, мянга мянган монгол хүний амиар наадсаар байна. Зөвхөн 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилснөөс 4112 нь бурхан болжээ. Энэ статистикаар […]

batlan-hhhhhhhhh.jpg

2018-03-15 10:18
 Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтсан “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчилах өдөрлөг” өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэ арга хэмжээ нь Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой юм. Өдөрлөгт Батлан хамгаалахын дэд сайд […]

budee.jpg

2018-03-15 09:59
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч М.Бүдхандтай ярилцлаа. –Та цагдаагийн байгууллагад олон жил мөрдөгчөөр ажилласан. Дараа нь хүчиндэх гэмт хэрэг болон хүний наймааны золиос болсон иргэдийг цөөнгүй олон жил өмгөөлж байна. Тиймээс 2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл заалтын талаар тантай ярилцах гэсэн юм. -Хувь тавилан эсэхийг мэдэхгүй. Ямартай […]

shagan.jpg

2018-03-15 09:56
Муу дүрийг чадварлаг бүтээж, олны хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг бол “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай. Тус продакшин уран бүтээлийн олз омог арвинтай байгааг олон нийт андахгүй. Өдгөө гурван сайхан охидын аав Ж.Алтаншагай уран бүтээлийнхээ хажуугаар Монгол цэрэг 2018 практик буудлагын тэмцээнд орох бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа сураг дуулдсан. Уран бүтээлчдэд чөлөөт цаг гэж бараг л байхгүй ч гэр бүлдээ […]

ATG-1.jpg

2018-03-15 09:51
Ерөнхий сайд асан Санжийн Баярыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ. Түүнийг АТГ–аас дуудан нэлээд олон цаг үргэлжилсэн байцаалт авсан нь уржигдар тодорхой болсон. АТГ–ын Мөрдөн шалгах хэлтсээс “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг энэ сарын 5-нд мэдэгдсэн. Тодруулбал, “Оюу толгой” ХХК […]