Муу дүрийг чадварлаг бүтээж, олны хүндлэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг бол “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай. Тус продакшин уран бүтээлийн олз омог арвинтай байгааг олон нийт андахгүй.
Өдгөө гурван сайхан охидын аав Ж.Алтаншагай уран бүтээлийнхээ хажуугаар Монгол цэрэг 2018 практик буудлагын тэмцээнд орох бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа сураг дуулдсан. Уран бүтээлчдэд чөлөөт цаг гэж бараг л байхгүй ч гэр бүлдээ зарцуулах цөөхөн хэдэн хором ч түүнд олдохгүй яваа гэнэ шүү. Тэрбээр цахим хуудсандаа ” Удалгүй дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг 2018” практик буудлагын тэмцээн болох гэж байна. Эрхэм буудагч нөхөд та бүхэндээ хараа хурц, оноо мэргэн, мэдрэмж өндөр, тооцоолол үнэн байх болтугай” гэсэн байна.