2008-2013 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ли Мюн Бакийг авлигын хэргээр шалгаж байгаа.
Тэр өчигдөр өглөө Сөүл хотын прокурорын газарт анх удаа байцаалт өгөхөөр ирсэн юм. Экс ерөнхийлөгч 21 цаг байцаагдсаны дараа өглөө эрт гэртээ харьжээ.
Түүнийг байцаах ажиллагаа шөнө дунд дууссан боловч өгсөн мэдүүлэгтэйгээ танилцахад 6 цаг зарцуулсан байна. Байцаалтын үеэр Ли Мюн Бак өөрт нь тулгасан бүх хэргийг үгүйсгэсэн тухай прокурорууд мэдээлжээ.
Тэрээр албан тушаалаас буусны дараа авлигын хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын тав дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Өнгөрсөн сард мөн ерөнхийлөгч асан Пак Гын Хэд прокурорууд 30 жилийн хорих ял тулгаж байв.
Эх сурвалж: Ikon.mn
2 comments
элбэгдоржийг бариач ээ
Jenkog bas barihuu? Elbegdorj yasandaa barigdah yum. Mongold ardchilal avchirsan gejuu?