Samsung компани дараагийн жишиг загвар болох Galaxy S9 бүтээгдэхүүнээ өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулж, энэ сараас эхлэн албан ёсоор худалдаанд гаргаж эхлээд байна. Технологийн шинэ дэвшилтэт энэхүү ухаалаг утас Монголын зах зээлд маргаашнаас эхлэн албан ёсоор худалдаанд гархаар болжээ.
Самсунгийн албан ёсны Улаанбаатар хот дахь болон орон нутагг байрлах дэлгүүрүүд, MobiCom, Unitel, Skytel болон Next Electronics-н салбаруудаар борлуулагдаж эхлэх гэнэ. Энэ тухай өнөөдөр болсон Самсунг компанийн S9, S9 Plus гар утасны албан ёсны нээлтийн үеэр мэдээлэв.
Тус компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Гар утасны бизнес хариуцсан менежер Б.Ариунзаяа хэлэхдээ “Цоо шинэ шийдэл бүхий Galaxy S9, S9+ гар утсанд технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл буюу хиймэл оюун ухааныг түлхүү ашиглаж өгсөн.Тухайлбал, камерын шинэчлэлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар танд санал болгож чадна. Секундэд 960 кадрын хурдтайгаар Super Slowmotion бичлэг хийх боломжтой. Ингэснээр бусад төрлийн ухаалаг гap утаснуудаас 4 дахин илүү удаашруулсан видео бичлэг хийх чадвартай болсон” гэв.