muzee.jpg

2018-02-27 11:55
Улс үндэстнүүдийн соёл, ёс заншил, байгаль, ан амьтан зэрэг өнө эртнээс эдүгээг хүртэлх түүхийг агуулж байдаг зүйл бол музей. Манайд улсын тодотголтой 50 гаруй музей бий. БСШУСЯ-наас ирэх сарын 1-8-ны өдөр зохион байгуулах  “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй бүх музейг үзүүлхээр болжээ. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт […]

Untitled-6-18.jpg

2018-02-27 11:39
Монголбанк 2018 оны 2 дугаар сард /2 сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4%-иар буурсан үзүүлэлттэй байна. 2018 оны 2 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны […]

Untitled-5-18.jpg

2018-02-27 11:25
Аппенинад ирсэн хүйтэн уур амьсгал даваа гарагт Ром хотод асар их цас ороход нөлөөлжээ. Эртний хотын балгас, хөшөөд цасанд хучигдаж тун үзэсгэлэнтэй харагдаж байна. Италийн нийслэлд шөнөдөө хасах градус руу орж хүйтэрсэн байна. Ялангуяа Ромын Тиррений тэнгис орчмоор шөнийн хоёр цагийн үед орсон цас дөрвөн цаг гэхэд 3-4 см зузаан болжээ. Энд өнөөдөр -9 хэмийн […]

ohin.jpg

2018-02-27 11:19
Дорноговь аймгийн Замын-үүд сумын гуравдугаар баг Мөнгөншонхорын 3-ын 18 тоотод амьдран суудаг байсан найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг цагдаа нар үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хичээлдээ явахаар гэрээсээ гарсан охин алга болоод  гурван сар болж буй. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрийн хэлсэнээр охины талаар мэдээлэл өгөх боломжгүй ч ар гэрийнхийг нь шалгаж […]

Untitled-4-18.jpg

2018-02-27 11:18
Саудын Арабын хааан Салман тус улсын Батлан хамгаалахын яаманд өөрчлөлт хийлээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хөгжлийн дэд сайдаар эмэгтэй хүн буюу Тамадер ар-Раммахыг томилжээ. Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Ерөнхий штабын даргаар хошууч генерал Файяд бен Хамед ар-Рувайли томилогдсон гэнэ. Хааны ордны дэргэдэх зөвлөхийн албан тушаалд Ерөнхий штабын өмнөх дарга Абдель Рахман бен Салех аль-Буньян томилогдсон байна.

avtus.jpg

2018-02-27 10:51
Автобусанд орж ирсэн зорчигч жолоочид 500 төгрөг өгч байхыг цөөнгүй харсан юм. Нэг удаа яг ийм үйлдэл хийгээд голын хаалга хавьд ирж зогссон бүсгүйгээс “Таны өгсөн мөнгийг жолооч өөрөө авах болов уу” гэхэд “Би орж ирсэн хүмүүсээс давхар дараад өгөөч гэж гуйгаад барсангүй, боломжгүй гээд байлаа. Тэгэхээр нь жолоочийг гуйчихлаа” гэв. Түүнд хүрэх газраа хүрэх […]

suuts-1.jpg

2018-02-27 10:36
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дараах чиглэлийг 2018 оны 02 дугаар сарын 21 өдрийн 1/286 дугаар албан бичгээр ирүүллээ. Уг албан бичигт “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ […]


2018-02-27 10:18
Германы инженерүүд эзнийхээ шаардлагаар хөргөгчнөөс шар айраг авчирдаг робот зохион бүтээжээ. Андроид робот нь хөргөгч хаана байгааг олоод түүнийг нээж, дотроос нь хэрэгтэй ундааг нь гаргаж ирэх чадвартай юм байна. YouTube дээр тавьсан бичлэг дээрээс харахад робот хөргөгчний зүг явж, хөргөгчөө таниад нээж, дотроос нь тухайн эзнийхээ хэлсэн тодорхой нэршлийн шар айргийг гаргаж ирдэг байна. […]

baatar.jpg

2018-02-27 10:12
УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар тэнгэрийн орноо заларсан гэх харамсалтай мэдээ байна. Найруулагч Б.Баатар 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг, бие даан “Хүн бүгд би” жүжгийг тус тус тайзнаа тавьжээ. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг […]

solongos-1.jpg

2018-02-27 09:52
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртэл ирэх сарын 5,6,7-ны өдөр явагдахаар болжээ. Бүртгүүлэгчдэд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Үүнд, 1. 18 наснаас дээш 39 наснаас доош иргэн /СХТТШ-ын бүртгэлийн эхний өдрийн байдлаар/ 2. Ял шиитгэл эдэлж байгаагүй иргэн 3. БНСУ-аас албадан гаргах шийдвэрээр нутаг буцаагүй иргэн […]