Улс үндэстнүүдийн соёл, ёс заншил, байгаль, ан амьтан зэрэг өнө эртнээс эдүгээг хүртэлх түүхийг агуулж байдаг зүйл бол музей. Манайд улсын тодотголтой 50 гаруй музей бий. БСШУСЯ-наас ирэх сарын 1-8-ны өдөр зохион байгуулах “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй бүх музейг үзүүлхээр болжээ. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах юм байна.
Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.