Аппенинад ирсэн хүйтэн уур амьсгал даваа гарагт Ром хотод асар их цас ороход нөлөөлжээ. Эртний хотын балгас, хөшөөд цасанд хучигдаж тун үзэсгэлэнтэй харагдаж байна.
Италийн нийслэлд шөнөдөө хасах градус руу орж хүйтэрсэн байна. Ялангуяа Ромын Тиррений тэнгис орчмоор шөнийн хоёр цагийн үед орсон цас дөрвөн цаг гэхэд 3-4 см зузаан болжээ. Энд өнөөдөр -9 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна.
Ромд хамгийн сүүлд 2012 оны 02 дугаар сард цас орж байсан болохоор 6 жилийн дараа анх удаа цас үзэж байгаа гэсэн үг юм.
Италийн нийслэлд унасан цастай холбоотой гэрэл зургуудыг хүргэж байна.