2018-02-15 10:20
Гучин нас хүрээгүй, 1987 онд төрсөн залуу гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийн хэргийг шалгах ажил үргэлжилж байна. Түүнээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокуророос зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Шинжилгээний хариу гарч, хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарсан байна. Түүнчлэн өмнөх шинжилгээний дүгнэлтийг худлаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. […]








