Гучин нас хүрээгүй, 1987 онд төрсөн залуу гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийн хэргийг шалгах ажил үргэлжилж байна. Түүнээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокуророос зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Шинжилгээний хариу гарч, хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарсан байна. Түүнчлэн өмнөх шинжилгээний дүгнэлтийг худлаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Наранзаяа нь УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, уг гомдол мэдээллийг тус хэлтсээс шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Уг шийдвэрийг хохирогч Ч.Наранзаяа эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаад нэмэлт нотлох баримт цуглуулж, шалгах шаардлагатай гэж үзэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар прокурорын газраас мэдээлж байсан юм.
1 comment
Олон жилийн өмнө болсон гэрч нотлох баримт нь устсан буюу хуучирсан хэргийн дэргэд энэ бол маш амархан шуурхай шийдчих бүрэн боломжтой хэрэг,ганцхан шудрага байдал,хуулийн завхарал хоёр л саад болсон хэрэг,одоо юу хүлээгээд байгаа юм бэ?маш түргэн тэхдээ шудрагаар шийдээч,хуурамч худлаа дүгнэлт гаргасан хууль зөрчсөн этгээдүүдэд хамт хартуу хариуцлага тооцох хэрэгтэй,их хурлын дарга ч гэсэн энэ талаар санаа тавих учиртай,ийм ийм юмнаас болж төрд итгэх түмэн олны итгэл алдарсан нь нөхөхөд бэрх асуудал шүү?энэ янзаараа байх юм бол энэ их хурал тарсан нь дээр,энэ бол ерөнхийлөгч Х.Баттулгын үг биш,миний-бидний-ард түмний үг шүү?