БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай адилхан нөхөр Пёнчан дахь 2018 оны өвлийн олимпийн наадмын Солонгос, Японы эмэгтэй хоккейчдын дунд болсон тоглолтын үеэр талбай дээр гарч ирээд хөөгджээ.
Энэ эр талбай дээр гарч ирээд охидын өмнө бүжиглэх гэтэл зохион байгуулагчид түүнийг хүчээр хөөж гаргасан юм. Энэ эрийг Ховард гэдэг. Түүний хувьд муу юм хийхийг ерөөсөө хүсээгүй, зөвхөн тоглолт үзэх гэж л ирсэн гэжээ. Түүнчлэн тэрбээр хэрвээ түүний царай бусдад таалагдахгүй бол тэр үүнийг огт өөрчилж чадахгүй гэсэн байна. Учир нь тэр ийм л царайтай төрсөн гэнэ.
Ким Чен Уны “ихэр” 2018 оны өвлийн олимпийн наадмын нээлтийн үеэр олонд алдаршсан юм.
https://www.youtube.com/watch?v=xE3CVQPn5nk