Америкийн кино од Кэмерон Диас өнгөрсөн 2015 оны 01 дүгээр сард Бенжи Мэдден хэмээх хүнтэй гэрлэсэн билээ. Тэгвэл тэд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна.
45 настай Диас хүүхэдтэй болох гэж нэлээд хэдэн жил зүтгэсэн боловч амжилт олоогүй юм. “Түүнд ээж болох амаргүй байсан. Хэсэг хугацаанд өөрийгөө үргүй юм байна, төрж чадахгүй юм байна гэж бодож ч байсан. Гэвч тэр бууж өгөлгүй үр шилжүүлэн суулгуулсны ачаар жирэмсэлж чадлаа” хэмээн ойр дотны эх сурвалж нь мэдэгджээ.
Түүнчлэн жүжигчин бүсгүй нөхөр нь түүнийг маш дэмжиж байсан гэнэ. Тэд тээгч эхийн үйлчилгээ авах, эсвэл хүүхэд өргөж авах тухай бодож байсан ч Диас нэг л өдөр ээж болох нь гэдгээ мэдээд баярласан гэнэ.