2018-01-10 08:36
Хятадын Хунань мужийн нэгэн шинэ жилийн үдэшлэгийн зочид шарж бэлтгээд, цар дээр тавьсан загас хөдөлж байгаа бичлэгийг авчээ. Энэхүү бичлэгийн үзсэн интернэт хэрэглэгчид хоёр хэсэгт хуваагдсан байна. Зарим нь загасыг дутуу шарсан байх гэж байхад зарим нь зохиомол бичлэг байна гэжээ. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар загасны тархи үхсэн ч биеийн эсүүд нь мэдрэх чадвартай, цочролтой […]

Untitled-4-1.jpg
2018-01-10 08:17
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилснаар АНУ, Мексикийн хил дээр хана босгох ажил эхэлж байна. Энэ бол ханын загварууд. Дашрамд дурдахад 10 метр өндөр, хоёр метр гүн хана барина гэж төлөвлөж байгаа билээ.  

pizza.jpg
2018-01-10 07:54
Английн “Флитвуд Таун” багийн хаалгач, 32 настай Крис Нил алдарт “PapaJohns” пиццаны газраас бүтэн жил пицца авах эрхээр шагнууллаа. “The Sun”-ы мэдээллээс үзэхэд пиццаны газар түүнийг Английн цомын тэмцээний 1/32-т “Лестер Сити”-тэй тоглохдоо хаалгандаа бөмбөг оруулахгүй байж чадвал бүтэн жил идэх пиццаг нь үнэгүй өгнө гэж амлажээ. Азаар тус тоглолт 0:0 харьцаатайгаар дуусч, одоо Нил […]

boit.jpg
2018-01-10 07:31
Хятадын засаг захиргаа криптовалют олборлогчдын эрчим хүчний хэрэглээг хязгаарлахаар төлөвлөжээ. Энэ талаар БНХАУ-ын Ардын банкны төлөвлөгөөнөөс эш татан “Bloomberg” агентлаг мэдээллээ. БНХАУ-ын засаг захиргаа олборлогчдыг цахилгааны бага өртгийг хэтрүүлэн ашиглаж, сүлжээнд ачаалал үүсгэсний улмаас хэвийн горимыг алдагдуулж байна гэжээ. Хятад улс нь биткойн олборлолтоороо тэргүүлэгч улсын тоонд ордог. Харин тус улсын засаг захиргаа өнгөрсөн жилийн […]

uil.jpg
2018-01-09 17:39
Испанийн хойд нутагт орших Астур хэмээх өөртөө засах мужийн нэгэн эмнэлгийн цогцос хадгалах газарт “амьсгал хураасан” гэгдэж байсан хоригдол ухаан орсон байна. Саяхан болсон энэ хэргийн тухай “Би-Би-Си” агентлагийн мэдээлснээр Астур мужийн нэгэн шоронд хоригдож байсан Гонсало Монтойя Хименес гэгч эрийг гурван эмч үзээд “амьсгал хураасан” гэж дүгнэжээ. Задлан шинжилгээ хийхээс хэдхэн цагийн өмнө хоригдол Г.М.Хименес үхлээс эргэн […]

poj.jpg
2018-01-09 17:00
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газараас БНСУ гадаадын мэргэжилгүй иргэдэд олгодог “Е-9” ангиллын визээ энэ жил 56 мянган хүнд олгоно гэв. Энэ жил тус улс дахь гадаадын 7500 иргэний визийн хугацаа дуусаж байгаа аж. Цахим орчинд энэ жил тус улс гадаадаас ажиллах хүчин авахаа бүр мөсөн зогсоолоо гэх албан бус мэдээлэл байсан юм.  

japan.jpg
2018-01-09 16:45
2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тус яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх […]

purveee.jpg
2018-01-09 16:31
Төрийн соёрхолт МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Санжийн Пүрэв гуай таалал өнөөдөр таалал төгслөө. Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ой тохиож буй энэ өдөр утга зохиолын нэгэн ноён оргил хэл чимээгүй нисэн одсонд хүмүүс гашуудаж байна. Санжийн Пүрэв гуай 1941 оны 12 сарын 16- нд Говь – Алтай аймгийн Дарви суманд төржээ. Yргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны […]

bar.jpg
2018-01-09 16:00
Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчид нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар, цэнгээний газар, цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн баар цэнгээний газар 33, хүнсний дэлгүүр 4, цахим тоглоомын газар […]

tsar.jpg
2018-01-09 15:31
Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гашпариковаг өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Мөнхжаргал, Л.Нарантуяа, Ц.Байгальмаа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа. Хатагтай Даниэла Гашпарикова : “Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эхлэл тавигдсан. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал […]