Хятадын засаг захиргаа криптовалют олборлогчдын эрчим хүчний хэрэглээг хязгаарлахаар төлөвлөжээ. Энэ талаар БНХАУ-ын Ардын банкны төлөвлөгөөнөөс эш татан “Bloomberg” агентлаг мэдээллээ.
БНХАУ-ын засаг захиргаа олборлогчдыг цахилгааны бага өртгийг хэтрүүлэн ашиглаж, сүлжээнд ачаалал үүсгэсний улмаас хэвийн горимыг алдагдуулж байна гэжээ. Хятад улс нь биткойн олборлолтоороо тэргүүлэгч улсын тоонд ордог. Харин тус улсын засаг захиргаа өнгөрсөн жилийн дотор ханш нь 15 дахин өссөн биткойны хяналтгүй худалдааг хязгаарлахаар бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.