Английн цомын тэмцээний дараа хаалгач эр бүтэн жил пицца авах эрхтэй болов

2018-01-10 07:54
pizza

Английн “Флитвуд Таун” багийн хаалгач, 32 настай Крис Нил алдарт “PapaJohns” пиццаны газраас бүтэн жил пицца авах эрхээр шагнууллаа.

“The Sun”-ы мэдээллээс үзэхэд пиццаны газар түүнийг Английн цомын тэмцээний 1/32-т “Лестер Сити”-тэй тоглохдоо хаалгандаа бөмбөг оруулахгүй байж чадвал бүтэн жил идэх пиццаг нь үнэгүй өгнө гэж амлажээ.

Азаар тус тоглолт 0:0 харьцаатайгаар дуусч, одоо Нил жилийн турш амтат бүтээгдэхүүнийг хүртэх эрхтэй болж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй